Сорб хэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сорб хэлнүүд
Вэнд хэлнүүд, Лузиц хэлнүүд
Яригддаг газар: Лузиц
Нийт яригчид:
Хэлний бүлэг: Энэтхэг-Европ
 Балт-Слав
  Слав
   Баруун Слав
    Сорб хэлнүүд
Томьёолбор
ISO 639-1: байхгүй
ISO 639-2: wen
ISO 639-3: – 
Germany sorbian region.png
Герман дахь Сорб хэлээр ярилцагчдын оршин суудаг бүс.

Сорб хэлнүүд (Serbsce, Serbski) нь Энэтхэг-Европ хэлнүүдийн Баруун Слав хэлнүүд салбарт ангилагдана. Германы зүүн хэсгийн Лузиц бүст оршин суух Слав гаралтай үндэстний цөөнх болох Сорбчуудын эх хэл юм. Уг хэлнүүдийг мөн Вэнд хэлнүүд, Лузиц хэлнүүд гэж нэрлэж байв. Тэдгээр хэлний ISO 639-2 код нь wen болно. Польш, Кашуб, Чех, Словак хэлүүдтэй ойр холбоотой[1].

Саксон мужид тархсан, 40,000 орчим ярилцагчтай Дээд Сорб (hornjoserbsce) болон Бранденбург мужид тархсан, 10,000 орчим ярилцагчтай Доод Сорб (dolnoserbski) гэж 2 хэл бий. Уг хоёр хэлээр ярилцагчид оршин суудаг бүс нутгийг Лузиц (Дээд Сорбоор Łužica, Доод Сорбоор Łužyca', Германаар Lausitz).

Германд Дээд болон Доод Сорб хэлнүүд үндэстний цөөнхийн хэл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, хамгаалагдсан байдаг. Сорбчууд оршин суудаг бүс нутагт уг 2 хэл Герман хэлтэй эн тэнцүү эрхтэйгээр албан ёсоор хэрэглэгддэг.

Баутцен дахь 2 хэлээр бичигдсэн тэмдэг

Эшлэл[засварлах]

  1. Сорб хэлний тухай, Хельмут Фаска - Лайпцигийн Их Сургууль (Англи хэлээр)

Гадны холбоосууд[засварлах]