Их хямрал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
1910-1960 оны АНУ-н жилийн бодит ДНБ. Тодруулсан нь их хямралын буюу 1929-1939 он.

Их хямрал нь дэлхийн хоёрдугаар дайны өмнөх арваад жилүүдэд үргэлжилсэн дэлхий нийтийг хамарсан XX зуунд болсон хамгийн удаан үргэлжилж, хамгийн өргөн хүрээг хамарсан, маш гүн эдийн засгийн хямрал байсан юм. Их хямрал нь 1929 оны 9 дүгаар сарын 4-нд эхэлсэн хувьцааны ханшны уналтаар анх Америкийн Нэгдсэн Улсад эхэлсэн. Улс орнуудад харилцан адилгүй цаг хугацаанд үргэлжилсэн ч ихэнх улсуудад 1930 оноос 1930-аад оны сүүлч болон 1940-өөд оны дунд үе хүртэл үргэлжилсэн.

Их хямрал нь социалист бус орнуудын эдийн засгийг ихээр ганхуулсан. Олон улсын худалдаа 50 гарам хувиар буурсан ба энэ үеэр АНУ-д ажилгүйдлийн түвшин 25% хүрсэн бол зарим улсад 33% болж өсч байжээ. Хүнд үйлдвэрт түшиглэсэн хотууд ихээр өртсөн ба бүтээн байгуулалт үндсэндээ зогссон.

Зарим улсын эдийн засаг 1930-аад оны дундаас сэргэж эхэлсэн ч ихэнх оронд их хямралын сөрөг нөлөө дэлхийн хоёрдугаар дайны сүүл үе хүртэл ажиглагдсан. Өнөөдөр XXI зуунд их хямрал нь дэлхийн эдийн засаг хир их дордож болохыг харуулсан бодит жишээ болж байна.