Олон улсын худалдаа

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Олон улсын худалдаа нь улс орнуудын хооронд материаллаг үнэт зүйлс болон үйлчилгээ нийлүүлэх техник үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгжүүлэхтэй холбогдсон онол болон практикийн цогц ойлголт юм. Олон улсын хооронд шинжлэх ухаан техникийн болон хамтын ажиллагааны үр дүнг худалдаа хийх замаар бараа, үйлчилгээний хэлбэрээр нийлүүлэхэд олон улсын худалдааны агуулга оршиж байдаг. ОУХ-ны үйл ажиллагаа нь үндсэн ба олон улсын бараа эргэлтийг хангах гэсэн хоёр төрөлд хуваагдана. ОУХ -ны субьект нь тухайн орны засгийн газрын эрх бүхий байгууллагаас гадаад худалдаа явуулах эрх авсан пүүс, байгууллагыг ойлгоно. Өнөө үед ОУХ-ны үндсэн субьектийн үүргийг Үндэстэн дамнасан корпорациуд /ҮДК/ тодорхойлох болсон бөгөөд эдгээр нь дэлхийн зах зээл дээрх худалдааны шинж байдалд асар их өөрчлөлтүүдийг оруулж байна. ОУХ -ны үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах харилцан уялдаатай, арилжааны агуулга бүхий үйл ажиллагааг явуулдаг байна. Үүнд: 1. Худалдан авагчаа хайж олох өөрөөр хэлбэл түншээ эрж олох. Ингэхдээ тухайн түншийн нэр хүнд санхүүгийн чадвар зэргээс гадна тухайн түншийн орны эрх зүйн орчныг анхааралтай судалдаг байна. 2. Худалдааны гэрээ байгуулах. Энэ үед тоо хэмжээ, чанарын, гэрээнд оролцогч талуудын эрх үүрэг болон бусад олон зүйл дээр харилцан тохиролцдог 3. Гэрээг хэрэгжүүлэх зэрэг юм.

ОУХ -ны үйл ажиллагааг эрхийн тодорхой хэлбэрийн үндсэн дээр гэрээ хэлцэл байгуулах замаар хэрэгжүүлдэг. Гадаад худалдааны хэлцлийг барааны захиалга хийх, захиалгыг баталгаажуулах, ачилт хийх, төлбөр хийх /ДГБ -ын гарын авлага -с/гэсэн үе шатуудыг дамжуулан зохион байгуулдаг. Уг хэлцэл ОУ -ын байх шинж чанар нь өөр өөр оронд орших хоёр болон түүнээс дээш этгээдүүд тохиролцсон тоо хэмжээний, чанарын шаардлага хангасан бараа үйлчилгээг нийлүүлж байдагаар илэрнэ.