Аудиометрийн арга

Аудиометрийн арга (Аудиометрические методы. Methods of audiometrics). Дэлхийн сэтгүүл зүйн практикт хүлээн авагчдыг судлахад өргөн хэрэглэдэг аргуудын нэг. Энэ бол эздийн зөвшөөрлийн дагуу радио хүлээн авагч, телевизд нэвтрүүлгийг үзсэн, эсвэл сонссон цаг хугацааг хэмжих зорилго бүхий тусгай төхөөрөмжийг байрлуулах арга юм. Ийм төхөөрөмжийг байрлуулах айл өрхийг нийгэм-хүн ам зүйн тодорхой шинж тэмдгийг харгалзан сонгож авдаг. Төхөөрөмжид заагдсан үзүүлэлт, баримт, мэдээллийг ярилцлага, сонсогч, үзэгчдийн өдрийн тэмдэглэлээс авсан мэдээллээр баяжуулж, шинжлэх ухааны үндэстэй, практик ач холбогдол сайтай дүгнэлт хийж, зөвлөмж гаргадаг байна.