Баатаржавын Лхагважав

Баатаржавын Лхагважав (1969 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн)- 2014-2019 онд Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч, эдийн засагч бизнесмэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Эцэг Базарсадын Баатаржав нь 1968 онд ЗХУ-ын Москвагийн Радио технологийн дээд сургуулийг төгсөөд Завханы холбооны ерөнхий инженерээр ажиллах үед эх Алтанхуягийн Дондовсамбуу нь УБДС-ийг Хими-биологийн багш мэргэжлээр төгсч ирээд учирч залуус нутагтаа ажиллаж байгаад гэрлээд Б.Лхагважав 1969 онд мэндэлсэн ажээ.

1988-1995 онд Польш Улсын Вроцлав хотын Техникийн их сургуульд сурч төгссөн. Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч мэргэжилтэй.

1991 онд Польш дахь "Венера" цууны үйлдвэрт очиж хоол амтлагч оруулж эхэлсэн бөгөөд 1993 онд “Урбанек” компани дээр очиж гэрээ байгуулан Монгол руу оруулж эхэлсэн байна. Урбанек компаник ингэж 1994 онд анх байгуулагдсан түүхтэй ажээ.

2011 оны 11-р сарын 10-ны өдөр МАН-ын гишүүнээр элссэн.

“Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн, МАН-ын гишүүн, 2012 оны УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж байсан.

Б.Лхагважавыг 2014 оны 12-р сарын 9-ний өдөр МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурлаар МҮХАҮТ-ийн удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөөр томилогдсон, 2019 оноос хойш МҮХАҮТ-ын Тэргүүлэгч гишүүн болсон.

2017 оноос хойш Монгол банкны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын Гимнастикийн холбооны Ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашсан.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Гэргий Ариунтуяа нь боксын дасгалжуулагч, ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн охин аж.