Балдангийн Нацагдорж

Нацагдорж Балдангийн. 1890 онд Сайн ноён хан аймгийн Хан хөгшин уулын хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт төржээ. Найман настайгаасаа дуулж “Ар хөвч”, “Хүүхэн хутагт”, “Алтан богд” зэрэг дуугаараа “Арц гурван богдын орилоо Нацаг” хэмээн алдарших болжээ. Нутгийн сайн дуучдыг даган дуулах, дуулах арга барилд суралцаж, шуранхайлахдаа гаргууд болж, “лимбийн нарийн эгшигнээс ялгардаггүй” гэж яригдан улмаар “нарийн хоолой” Нацаг хэмээгдэн хүндлэгдэх болсон байна. Нацагдорж 1932 онд Улсын төв театр - т дуучнаар орсон нь түүний дуулах ур чадвар хөгжихөд их нөлөөлж 1936 онд Улсын алдарт дуучдыг шалгаруулахад Нацагт алдарт гавъяат дуучин цол олгожээ.