Батнасангийн Гончигдамба

Батнасангийн Гончигдамба
Төрсөн өдөр1985 оны 1 сарын 15 (1985-01-15)
(одоо 39 настай)
Төрсөн газарМонгол улсын Завхан
аймгийн Их-Уул сум
Алдар цол
Бөхийн цолулсын гарьд
Дуурьсалт нутагЗавхан аймгийн Их-Уул сум
Цол ахисан он жил
Улсын гарьд2013
Улсын начин2011
Аймгийн арслан2007
Улсын наадмын барилдааны амжилт
Үзүүрлэсэн1 (2013)
Шөвгөрсөн8 (2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2019, 2022)
2022-7-12-ны байдлаар мэдээлэв.

Батнасангийн Гончигдамба (1985 оны 1 сарын 15-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн) нь үндэсний бөхийн улсын гарьд цолтой бөх юм. Тэрээр улсын баяр наадамд 2006 онд анх удаа зодоглож, нэгийн давaанд Сэлэнгэ аймгийн харьяат, сумын заан Б.Эрдэнэбаярт унаж гараагаа эхэлж байжээ. Гончигдамба зүүн талтай, тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Чөлөөт бөхийн спортын мастер, Үндэсний Биеийн Тамирын Дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 2007 онд Завхан аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн
  • 2011 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол хүртэв
  • 2012 онд Улсын наадамд 5 давж өсөх идэр чимэг нэмэв
  • 2013 онд Улсын наадамд 8 давж Улсын гарьд цол хүртсэн
  • 2014 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн
  • 2015 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн
  • 2016 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн
  • 2019 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн
  • 2022 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн

Үндэсний бөхийн амжилт[засварлах | кодоор засварлах]

Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Гарьд 4
2022 Улс 1024 Улсын Гарьд 5 Улам Нэмэх
2021 Цуцлагдсан Улсын Гарьд Ковидоос болж тэмцээн цуцлагдсан.
2020 Улс 512 Улсын Гарьд 4
2019 Улс 512 Улсын Гарьд 7 Хуйрнан Шуугигч
2018 Улс 512 Улсын Гарьд 4
2017 Улс 512 Улсын Гарьд 4
2016 Улс 1024 Улсын Гарьд 6 Цогт Гарамгай
2015 Улс 512 Улсын Гарьд 7 Саруул Сайжрах
2014 Улс 512 Улсын Гарьд 6 Үнэн Зоригт
2013 Улс 512 Улсын Начин 8 Улсын Гарьд
2012 Улс 512 Улсын Начин 5 Өсөх Идэр
2011 Улс 1024 Аймгийн Арслан 5 Улсын Начин


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Бусад шан[засварлах | кодоор засварлах]

  • 2015 оны Завхан аймгийн Оны онцлох хүн