Батсүхийн Нармандах

Батсүхийн Нармандах (1964 онд Улаанбаатар хотод төрсөн) - Монгол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, дуучин. Монгол Улсын Гавьяат жүжигчин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Түүний эцэг Монголын ард түмний сэтгэлд “Морьтой ч болоосой” киноны Гончигийн дүрээр мөнхөрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Г.Батсүх юм. Эх нь Архангай аймгийн Хангай суманд төрсөн Ц.Намжин гэдэг хүн байж.

Тэрээр 1979 онд нийслэлийн 24-р дунд сургууль төгссөн.

Тэрбээр 1984 онд УБДС-ийн Кино-драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөн.

Армийн театр, ҮЭ-ийн театр зэрэгт ажиллаж байсан.

1992 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж байна.

Түүнийг "Унаган хайр" киноны дуугаар олон нийт мэддэг болсон.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр "Ижил хүйстэн" жүжгийн Лариса, "Тамгагүй төр" жүжгийн Цэцэр хатан, "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн Төгсөө, "Нүцгэн дурлал" жүжгийн хатагтай Карлье, "Саран хөхөө" жүжгийн Хатан, "Би эрчүүдийг хүснэ" жүжгийн Нараа, "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Гудул, "Диваажингийн хаалга" жүжгийн Эмэгтэй, "Оролмаа" жүжгийн Должин, "Эдип" жүжгийн Шивэгчний дүрийг бүтээж, Монголын теартын урлагт үнэтэй хувь нэмэр оруулжээ.