Бахайчууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Бахайчууд буюу Бахай хүн гэж Бахауллаг хүлээн зөвшөөрч, сургаал зарчмуудыг нь амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн хүнийг хэлнэ. Аливаа хүн Бахай болоход элдэв ёс, зан үйл байдаггүй бөгөөд гагцхүү өөрөө Бахауллаг энэ эрин үеийн Бурханы Тодруулагч хэмээн зөвшөөрч, Түүний сургаалын дагуу өөрийгөө өөрчлөх, мөн нийгмийнхээ сайн сайхан байдалд хувь нэмрээ оруулахаа зөвшөөрснөөр Бахайн нийгэмлэгт нэгдэж орно. Ингэхдээ амьдарч буй орон нутгийнхаа удирдах байгууллага болох ОНОСЧ-д товч бүртгүүлж дэлхийн Бахайн нийгэмлэгийн гишүүн болдог юм.