Баянжаргалын Насанцэнгэл

Баянжаргалын Насанцэнгэл нь (1958 онд төрсөн) уран зураач, хөрөг зураач юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1978 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг төгсжээ.

1988 онд Багшийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгссөн.

1999 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ.

Уран бүтээлийн үзэсгэлэн[засварлах | кодоор засварлах]

Б.Насанцэнгэл нь 1990 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг "Хавар", "Намар" болон ээлжит үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож иржээ. 1996 оноос эхлэн "Орон зай" холбооны үзэсгэлэнд тасралтгүй оролцож байжээ.

1991, 2000 онд БНХАУ Бээжин хотод болсон Монголын үзэсгэлэн

1994 оноос хойш Улаанбаатар хотноо зохион байгуулдаг Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд тасралтгүй

1995 онд ХБНГУ болон АНУ-д зохион байгуулсан Монголын үзэсгэлэн

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

2011 онд Шилдэг бүтээлийн шагнал