Бит

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Бит гэдэг нь Хоёртын тоололын тоо бөгөөд 0 эсвэл 1 гэсэн утга авдаг. Хоёртын тоолол нь цахим мэдээллийг хадгалах болон дамжуулах үндсэн нэгж юм. Мэдээллийн онолд натурал тоог мөн өргөн хэрэглэдэг бөгөөд нит (nit) эсвэл нат (nat) хэмээн тэмдэглэдэг. Куантум компьютерт кюбит (qubit) тооллыг мөн хэрэглэх бөгөөд энэ нь үнэн байх магадлалтай мэдээллийг илэрхийлнэ.

Бит нь мөн мэдээлийн багтаамжийг хоёртын тооллоор илэрхийлсэн хэмжүүр болдог.

Товчлол ба тэмдэглэгээ [засварлах]

Битийг хэрхэн тэмдэглэх вэ гэдэг асуудал байтын (byte) тэмдэглэгээтэй эндүүрэгддэгээс өнөөг хүртэл гүйцэт тогтон стандартчлагдаагүй байгаа боловч IEEE 1541 стандартын дагуу жижиг "b" үсгийг бит, том "B" үсгийг байт гэж ойлгохоор заасан байдаг. Энэ нь одоогийн компьютерийн ертөнцөд өргөн дэлгэр хэрэглэгдэж байгаа авч эдгээр нь мөн барн (barn) болон бэл (bel) нэгжүүдэд мөн хэрэглэгддэгээс олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй хэвээр байна.


Binary digit [засварлах]

Бит гэдэг үг анх 1948 онд Клод Шэннон-н A Mathematical Theory of Communication номонд гарчээ. 1947 онд Беллийн лабораторид "binary digit" буюу хоёртын тоо гэдэг үгийг хялбарчлан холбоод "bit" болгож байжээ. Бит нь нэг эсвэл тэг, үнэн эсвэл худал, "on" эсвэл "off" гэсэн төлөвийн утга авна.