Битүү амьсгаа

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Битүү амьсгаа нь монгол лимбэчид уртын дуу хөгжимдөхөд хэрэглэдэг амьсгаа юм. Мөн Монголд буддын сүм хийдэд лам нар, уран дархчууд нарийн чимхлүүр зүйл урлахдаа хэрэглэж ирсэн уламжлалтай. Битүү амьсгаа нь 2011 онд "Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх арга барил-Битүү амьсгаа" гэсэн нэртэйгээр яаралтай хамгаалах ёстой биет бус соёлын өвөөр ЮНЭСКО-д бүртгэгдсэн.

Битүү амьсгаагаар хөгжимдөх арга барил[засварлах]

Монгол лимбэчид битүү амьсгаагаар хөгжимдөхдөө хацрын хөдөлгөөн оролцуулдаггүй бөгөөд хэлний уран хөдөлгөөнөөр амьсгаануудыг хооронд нь холбож чаддаг. Өөрөөр хэлбэл нэгэнт авсан амьсгаагаар үлээх зуур амны хөндийд байгаа хийг хэлээр шахан даралт үүсгэж түүгээрээ эгшгээ үргэлжлүүлэн дуугаргах явцад хамраар амьсгаа авна. Чухам яг энэ агшинд амны хөндийд буй эгшиг дуугаргаж байгаа хийн даралтын хэмжээг зохих түвшинд хадгалах замаар хамраар авсан амьсгаатайгаа холбодог. Энэ нь огт тасалдалгүй үйлдэл болох бөгөөд хөгжимчнөөс өндөр ур чадвар шаарддаг.

Сургалт[засварлах]

Өнөөдөр Монголд мэргэжлийн хөгжмийн сургалтанд битүү амьсгаагаар хөгжимдөх арга барилыг заан сургасаар байгаа бөгөөд энэ сургалт нь уламжлалт заах арга дээр тулгуурласан байдаг. Тодруулбал монгол лимбэчид уртын дууг лимбээр хөгжимдөхөд тухайн дууны утга санаа айзам хэмнэлийг алдагдуулахгүй байх гол арга барилуудын нэг нь битүү амьсгаа болдог. Тиймээс энэ амьсгааг зайлшгүй сурах шаардлага гардаг. Үүнийг уртын дууны хэмнэлийн онцлогтой холбон ойлгох хэрэгтэй. Уртын дууны хэмнэлийг уудам тал, эрх чөлөөт тэнүүн орон зайгаар төсөөлөн тайлбарладаг бөгөөд хэмнэлийн такт буюу тасалдал мэдрэгдэх өрнийн нот тэмдэглэгээгээр тэмдэглэн буулгах боломжгүй байдаг. Нот тэмдэглэгээг өнөө үед уртын дууны эгшгийн өндөрлөг, хэмжээний урт богинын харьцааг тоймлон харуулахад хэрэглэдэг боловч, энэ нь аялгуу хэмнэлийг бүрэн илэрхийлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл тэмдэглэн буулгасан аялгуу нь үндсэн дуутайгаа огт (яв цав) тохирдоггүй юм. Энэ бүх онцлогуудаас шалтгаалан битүү амьсгаа заах арга нь тэмдэг тэмдэглэгээ биш бодит байдал дээр үзүүлэн таниулах, дагуулан хөгжимдөх, ардын аман уламжлалт сургалтанд тулгуурладаг.

Битүү амьсгаагаар хөгжимддөг Монгол лимбэчид[засварлах]

А

Б

Г

Д

Ж

Ц

Э