Бьорн Ульвеус

Бьорн Ульвеус, 1974 он

Бьорн Кристиан Ульвеус (швед. Björn Kristian Ulvaeus, 1945 оны 4-р сарын 25-нд Шведийн Гётеборг хотод төрсөн) — шведийн дуучин, хөжимчин, хөгжмийн зохиолч бөгөөд продюсер. Алдарт "АББА" хамтлагийн гишүүн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Түүний эх нь Айна Элиза Виктория (төрөхдөө Бенгтссон; 1909–2005), эцэг Эрик Гуннар Ульвеус (1912–1999) нар байжээ. Бьорна нэг Эва Маргарета гэж 1948 онд төрсөн эгэлтэй дүүтэй ажээ. Тэрээр цэргийн алба хаагаад Лунд хотын Их сургуульд эрх зүй, бизнесээр сурч байжээ.

1971 оны 7-р сард Бьорн "АББА" хамтлагийн гишүүн Агнета Фельтског-ой гэрлэж 1973 онд охин Линда, 1977 онд хүү Кристиан нар төрсөн байна. 1979 оны 1-р сард Бьорн, Агнета хоёр гэрлэлтээ цуцалсан боловч "ABBA" хамтлагт ямарч нөлөө үзүүлээгүй байна.

Бьорн Ульвеус дараа нь Лена Калерсио гэж хөгжмийн сэтгүүлч бүсгүйтэй 1981 онд гэрлэж хуримаа хийжээ (2022 онд салсан). Энэ гэрлэлтээс хоёр охин төрсөн: Эмма-1982 онд, Анна" 1986 онд.

Бьорн, Лена нар одоо Стокхольм хотод амьдарч байна. Тэд өмнө нь 1984-1990 онд Англид амьдарч байжээ.