Бяраагийн Чимид
Ач хариад овгийн Бяраагийн Чимид (1934 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум; 2013 оны гуравдугаар сарын 22-нд[1] Улаанбаатар хот) нь Монгол Улсын 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, улмаар хэлэлцүүлж батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн[2], Монгол Улсад иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, төрт ёсыг тогтоон бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэхэд өнөр их хувь нэмэр оруулсан, Монголын төрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход хичээнгүйлэн зүтгэсэн улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн төдийгүй, Монгол Улсад хууль зүйн дээд боловсрол, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан Монголын шилдэг хуульч, багш, эрдэмтэн хүн байв.
Тэрбээр БНМАУ-ын Шүүх яамны сайд, БНМАУ-ын Дээд шүүхийн дарга, Улсын Ерөнхий арбитрч, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Төрийн байгуулалтын хэлтсийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Бага Хурлын (гишүүн) нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг төрийн алба хашиж байв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор цолтой.
Намтрын товчоо
[засварлах | кодоор засварлах]Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
МУИС-д 1962-1966 онд суралцаж хуульч мэргэжлээр дүүргэсэн. “БНМАУ-ын захиргааны эрх зүйн асуудал” сэдвээр хууль зүйн ухааны дэд докторын зэргийг 1975 онд хамгаалжээ. Орон нутагтаа малчин, бичиг үсгийн бүлгэмийн багш, 1953-1956 онд ардын цэрэгт байлдагч, салааны туслах, 1956 оноос төрөлх сумандаа багийн дарга, Хөвсгөл аймгийн Намын хороонд зааварлагч, 1966 оноос МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1978 оноос Шүүх яамны сайд, 1982 оноос Улсын дээд шүүхийн дарга, 1984 оноос Улсын дээд шүүхийн дарга бөгөөд улсын ерөнхий арбитрч, 1986 оноос Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн төрийн байгуулалтын хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын зөвлөх, Монгол Улсын хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, МУИС-ийн хууль зүйн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн багш зэрэг алба ажлыг хашсаар байна. “Монгол Улсын захиргааны эрх зүй”, “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал”, “Багийн өнгөрсөн, одоо, ирээдүй”, “Шүүхийн тогтолцооны үүсэл хөгжил” зэрэг нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуульч боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж парламентад хамгаалж хэлэлцүүлж батлуулсан, эрх зүйн шинэтгэл, хүний эрхийн салбарт гол гол төслүүд боловсруулалцсан, Улсын Их Хурлын суурийг тавилцсан шилдэг хуульч ажээ. Ардын Их Хурлын депутатаар 3 удаа, Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүнээр нэг удаа сонгогдож, МАХН-ын XVIII, XIX их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны орлогч гишүүн, гишүүнээр сонгогдож байжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагджээ.
Ном, бүтээл[3]
[засварлах | кодоор засварлах]
№ | Бүтээлийн нэр | Хэвлэгдсэн улс, хот | Хэвлэгдсэн он | Хэвлэсэн тоо, ширхэг | Хэвлэлийн хуудас | |||||||||||
Сурах бичиг | ||||||||||||||||
1 | БНМАУ-ын төр, эрхийн үндэс (EБДС) Г.Гонгор Д.Дашцэдэн нарын хамт | БНМАУ УБ | 1977 | |||||||||||||
2 | БНМАУ-ын төр, эрх зүйн үндэс (EБДС) Г.Гонгор Д.Дашцэдэн нарын хамт | БНМАУ УБ | 1978 | 5х.х | ||||||||||||
3 | БНМАУ-ын төр, эрхийн үндэс (Их, дээд сургууль) Э.Авирмэд нарын хамт | БНМАУ УБ | 1978 | 18 х.х | ||||||||||||
4 | Төр, эрх зүйн үндэс (ТМС, техникум) Б.Жамбалдорж нарын хамт | БНМАУ УБ | 1979 | |||||||||||||
5 | Төр, ардчилал, хууль ёсны тухай (Их, дээд сургууль) | БНМАУ УБ | 1979-1985 | |||||||||||||
6 | БНМАУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй Ж.Авхиа нарын хамт | БНМАУ УБ | 1985 | |||||||||||||
7 | Үндсэн хууль, эрх зүй, ёс суртахуун | БНМАУ, УБ | 1986 | |||||||||||||
8 | БНМАУ-ын Үндсэн хууль (ЕБДС) Т.Сэнгэдорж, Д.Дашцэдэн нарын хамт | БНМАУ, УБ | ||||||||||||||
9 | Социалист эрх ба ёс суртахуун Д.Дашжамцын хамт | БНМАУ, УБ | 1987 | |||||||||||||
Нэг сэдэвт бүтээл | ||||||||||||||||
1 | БНМАУ-ын Захиргааны эрх | БНМАУ, УБ | 1973 | 26 х.х | ||||||||||||
2 | БНМАУ-ын Төрийн байгуулалт (альбом, тайлбарын хамт) | БНМАУ, УБ | 1977 | 5 х.х | ||||||||||||
3 | Шүүхийн системийн ардчилал (альбом) | БНМАУ, УБ | 1978 | 2 х.х | ||||||||||||
4 | Развитие революционной демократии в МНР: 1921-1940, Монография “Социализм и Демократия” (Коллективный труд учёных социалистических стран: на русском и немецком языках) | ЗХУ, Москва БНАГУ,
Берлин |
1980, 1982 | |||||||||||||
5 | Представительные органы социа-листических стран (коллективный труд учёных МГУ, ИГУ) | ЗХУ, Иркутск | 1980 | |||||||||||||
6 | Монгольская народная республика конституция и законодательные акты (Предисловие к сборнику) | ЗХУ, Москва | 1981 | |||||||||||||
7 | БНМАУ-ын Захиргааны эрх зүй: ерөнхий анги | МУ, УБ
|
1988 | |||||||||||||
8 | Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал | МУ, УБ
|
1995 | |||||||||||||
9 | Хүний эрхийн төлөв байдлын судалгааны онол арга зүйн үндэс | МУ, УБ | 2001 | |||||||||||||
10 | Үндсэн хуулийн үзэл баримтлал (илтгэл, өгүүлэл, ярилцлага, дурсамж) | МУ, УБ | 2002 | |||||||||||||
11 | “Багийн өнгөрсөн, одоо, ирээдүй” | МУ, УБ | 2002 | 11,5 х.х. | ||||||||||||
12 | Хүний эрхийн асуудал | МУ, УБ | 2003 | |||||||||||||
13 | Сумын судалгаа – Онол арга зүйн асуудал | МУ, УБ | 2004 | |||||||||||||
14 | Үндсэн хуулийн үзэл баримтлал: Нийтлэг асуудал | МУ, УБ | 2004 | 20,5 х.х | ||||||||||||
15 | Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүний эрх, шүүх эрх мэдэл | МУ, УБ | 2004 | 14,8 х.х | ||||||||||||
16 | Үндсэн хуулийн үзэл баримтлал: Нутгийн удирдлага | МУ, УБ | 2004 | 16,8 х.х | ||||||||||||
17 | Захиргааны хэргийн шүүхийн тухай мэдэгдэхүүн | МУ, УБ | 2004 | |||||||||||||
18 | Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум | МУ, УБ | 2004 | 13 х.х | ||||||||||||
19 | Захиргааны хэргийн шүүх: Монгол дахь шинэтгэл, дэлхийн улсуудын жишиг | МУ, УБ | 2004 | 6 х.х | ||||||||||||
20 | Ерөнхийлөгчийн институтыг боловсронгуй болгох нь | МУ, УБ | 2005 | |||||||||||||
21 | Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс (ихэс дээдэс, хүн бүрт хандсан дөрвөн өчил) | МУ, УБ | 2006 | |||||||||||||
22 | Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр | МУ, УБ | 2006 | 13,3 х.х | ||||||||||||
23 | Сонгуульд суралцахуй | МУ, УБ | 2008 | 19,5 х.х | ||||||||||||
24 | Үндсэн хуулийн мэдлэг | МУ, УБ | 2008 | 31 х.х | ||||||||||||
25 | Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал I дэвтэр | МУ, УБ | 2008 | |||||||||||||
26 | Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал II дэвтэр | МУ, УБ | 2008 | |||||||||||||
27 | Сонгуулийн тогтолцоонд ард түмэн, түүний Үндсэн хууль буруутай юу?! | МУ, УБ | 2012 | |||||||||||||
28 | Улс төрийн нам | МУ, УБ | 2012 | |||||||||||||
Гарын авлага | ||||||||||||||||
1 | Бизнесийн эрх зүй (хуульчдад зориулсан хамтын нарын авлага) | ХЗҮТ
МУ, УБ |
2003 | 15.2 х .х | ||||||||||||
2 | Бизнесийн эрх зүй (бизнес эрхлэгчдэд зориулсан хамтын гарын авлага) | ХЗҮТ
МУ, УБ |
2003 | 23 х.х | ||||||||||||
3 | Захиргааны хэргийн шүүх (нийтэд зориулсан албан бус сургалтын гарын авлага) | МУ, УБ | 2004 | 2.875 х.х | ||||||||||||
4 | Захиргааны хэргийн шүүхийн тухай мэдэгдэхүүн (хуульчид, оюутан, судлаач, практикийн ажилтанд зориулсан гарын авлага) | ХЗҮТ
МУ, УБ |
2004 | 9.2 х.х | ||||||||||||
Эрдэм шинжилгээний өгүүлэл | ||||||||||||||||
№ | Сэдэв | Нийтэлсэн сэтгүүлийн нэр (эрхлэн гаргагч байгууллага) | Огноо | Сэтгүүлийн дугаар | Бичсэн хэл | |||||||||||
1 | Төрийн захиргааны акт, түүнд тавигдах шаардлага | Ардын төр | 1968 | №4 | Монгол | |||||||||||
2 | Төрийг удирдах хэрэгт хөдөлчмөрчдийг татан оролцуулах үндсэн хэлбэрийн тухай асуудалд | МУИС Эрдэм шинжилгээний бичиг | 1968 | №2 | Монгол | |||||||||||
3 | Төрийн хяналт шалгалтын тухай Лениний сургаалын үндсэн асуудал | Ардын төр | 1969 | №4 | Монгол | |||||||||||
4 | Төрийн хэрэг удирдахад хөдөлмөрчдийг оролцуулах зарчим хэрэгжүүлж байгаа нь | Ардын төр | 1969 | №2 | Монгол | |||||||||||
5 | Хамтын удирдлагын болон нэгдмэл захирамжийн зарчим | Ардын төр | 1970 | Монгол | ||||||||||||
6 | Захиргаанй хариуцлага | Ардын төр | 1970 | №6 | Монгол | |||||||||||
7 | Социалист хяналт шалгалтын тухай Лениний сургааль | МУИС Эрдэм шинжилгээний бичиг | 1970 | №30 | Монгол | |||||||||||
8 | Монгол улс дахь төрийн захиргааны байгууллагыг ангилах зарим асуудал | МУИС Эрдэм шинжилгээний бичиг | 1970 | №34 | Монгол | |||||||||||
9 | Ардын хувьсгалын анхны жилүүд дэх төрийн захиргааны байгуул-лагын системийн хөгжлийн асуудал | МУИС Эрдэм шинжилгээний бичиг | 1971 | №36 | Монгол | |||||||||||
10 | Захиргааны эрх зүй бол эрх зүйн салбар болох нь | Ардын төр | 1971 | Монгол | ||||||||||||
11 | БНМАУ-ын хууль цаазны шинжлэх ухааныг цаашид хөгжүүлэх асуудал | Ардын төр | 1971 | №2 | Монгол | |||||||||||
12 | Захиргааны эрхийн хэм хэмжээ, харилцаа | Ардын төр | 1971 | №4 | Монгол | |||||||||||
13 | Төрийн удирдлагын үндсэн ойлголт ба үндсэн шинж | Ардын төр | 1972 | №2 | Монгол | |||||||||||
14 | Төрийн удирдлагын үндсэн зарчим | Ардын төр | 1972 | №2 | Монгол | |||||||||||
15 | Ардын хяналт шалгалт | Ардын төр | 1973 | №1 | Монгол | |||||||||||
16 | БНМАУ-ын төрийн захиргааны байгууллага үүсч хөгжсөн нь: 1921-1924 он | Ардын төр | 1974 | №5 | Монгол | |||||||||||
17 | Хөдөлмөрчдийн өргөдөл, гомдол, төрийн захиргааны байгууллага | Ардын төр | 1975 | №3 | Монгол | |||||||||||
18 | Их хурлаас их хурал хүртэл: Социалист төр, ардчиллын хөгжлийн зарим асуудал | Ардын төр | 1976 | №3
№5 |
Монгол | |||||||||||
19 | Сонгуулийн системийн жинхэнэ ардчилал | Ардын төр | 1978 | №2 | Монгол | |||||||||||
20 | Хурлын эрх үүрэг, түүнийг хэрэгжүүлэх арга зам | Ардын төр | 1978 | №5 | Монгол | |||||||||||
21 | Социалист эрх зүйн систем Ж.Амарсанаатай хамт | Ардын төр | 1979 | №2 | Монгол | |||||||||||
22 | Хөдөлмөрчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд | Ардын төр | 1980 | №6 | Монгол | |||||||||||
23 | Хууль хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах арга хэлбэр | Социалист хууль ёс сэтгүүл | 1980 | №1 | Монгол | |||||||||||
24 | Хууль хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах арга хэлбэр | Социалист хууль ёс сэтгүүл | 1980 | №2 | Монгол | |||||||||||
25 | Д.Сүхбаатар “Хувьсгалт ардчилсан үзэлтэн” | Социалист хууль ёс сэтгүүл | 1980 | №1 | Монгол | |||||||||||
26 | Хууль зүйн алба 60 жилд | Социалист хууль ёс сэтгүүл | 1981 | №3 | Монгол | |||||||||||
27 | Сумын гүйцэтгэх захиргаа, эрх зүйн ажил | Ардын төр | 1982 | №2 | Монгол | |||||||||||
28 | Шүүн таслах ажлын чанарыг дээшлүүлье | Социалист хууль ёс сэтгүүл | 1983 | №2 | Монгол | |||||||||||
29 | Хууль зүйн нэр томьёо (цуврал) | Ардын төр | 1977-1984 | №1-№6 | Монгол | |||||||||||
30 | Манай оронд социалист ардчилал хөгжсөн нь: Ардчиллын ойлголт, хөгжлийн үе шат | Ардын төр | 1984 | №3 | Монгол | |||||||||||
31 | Манай оронд социалист ардчилал хөгжсөн нь: Бие хүний эрх чөлөөт байдал, хууль ёс, хэв журам | Ардын төр | 1984 | №4 | Монгол | |||||||||||
32 | Манай оронд социалист ардчилал хөгжсөн нь: Төрийн болон олон нийтийн төлөөлөх болон шууд ардчилал | Ардын төр | 1985 | №1 | Монгол | |||||||||||
33 | Ардын шүүх 60 жилд | Ардын төр | 1986 | №2 | Монгол | |||||||||||
34 | Эрх зүй энхийн үйлсэд | Ардын төр | 1986 | №6 | Монгол | |||||||||||
35 | Хуульчид энх тайван, шударга ёсны төлөө тэмцэлд | Социалист хууль ёс сэтгүүл | 1980 | №3 | Монгол | |||||||||||
36 | МАХН-ын XIX Их Хурлаас төрийн байгууллагын талаар дэвшүүлсэн зорилт | Ардын төр | 1987 | №1 | Монгол | |||||||||||
37 | Орон нутгийн АДХ-ын чиг үүрэг | Ардын төр | 1987 | №3 | Монгол | |||||||||||
38 | АДХ-аас чиг үүргээ хэрэгжүүлэх механизм | Ардын төр | 1988 | №4 | Монгол | |||||||||||
39 | АДХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим | Ардын төр | 1988 | №4 | Монгол | |||||||||||
40 | АДХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчмууд | Ардын төр | 1989 | №1 | Монгол | |||||||||||
41 | Орон нутгийн Хурлын тэргүүлэгчид | Ардын төр | 1989 | №3 | Монгол | |||||||||||
42 | Төрийн байгуулалтад хийх өөрчлөлт шинэчлэлтийн асуудлууд (цуврал өгүүлэл) | Намын амьдрал | 1989 | №5-№9 | Монгол | |||||||||||
43 | Хэргийн учир нь ойлголцоход: Их цаазын (Үндсэн хууль) төслийн тухай | Ардын эрх | 1991 |
|
Монгол | |||||||||||
44 | Төслийн талаарх 16 асуулт, хариулт. (Үндсэн хуулийн төслийн зарим шинэлэг заалт, нэр томьёоны талаар иргэдээс тавьсан асуултад өгсөн хариулт) | Ардын эрх | 1991 |
№139 |
Монгол | |||||||||||
45 | Үндсэн хуулийн үзэл баримтлал | Шинэ толь | 1993 | Монгол | ||||||||||||
46 | Ерөнхийлөгч бол улс төрийн хүчнүүдийн татах төв нь юм | Эрх чөлөө | 1993 | №22 | Монгол | |||||||||||
47 | Нутгийн удирдлагын зарим асуудал | Шинэ толь | 1995 | Монгол | ||||||||||||
48 | Төвлөрлийг сааруулж нутгийн удирдлагыг зөв төлөвшүүлэх асуудалд | Монголын төр, эрх зүй | 1996 |
|
Монгол | |||||||||||
49 | Үндсэн хуулийг батлахын төлөө Ардын Их Хурлын нэг депутатаас бусад нь санал өгчээ | Ардын эрх | 1997 |
|
Монгол | |||||||||||
50 | Эзэнт төрийн маань ёс ч хууль зарлигаа сахин биелүүлдэгт суурилж байсан | Засгийн газрын мэдээ | 1998 |
|
Монгол | |||||||||||
51 | Захиргааны хэргийн шүүхийн мөн чанар | Монголын төр, эрх зүй | 1999 |
|
Монгол | |||||||||||
52 | Орон нутгийн удирдлагын тухай Үндсэн хуулийн үзэл баримтлал | Менежер | 1999 | Монгол | ||||||||||||
53 | Түүх соёлын уламжлалаа сэргээн залгамжлахын учир | Өдрийн сонин | 2001 | №105 | Монгол | |||||||||||
54 | Үндсэн хууль бол улс төрийн хүчнүүдийн эвлэрлийн үр дүн юм | Зууны мэдээ | 2001 | №10 | Монгол | |||||||||||
55 | Үндсэн хууль тогтвортой байх учир нь | Өнөөдөр сонин | 2001 | Монгол | ||||||||||||
56 | Нэгийг ухааруулах шинэ бүтээл (Монголын Төрийн Тэргүүний институтын тухай зарим асуудал) шүүмж | Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх, анхны зам мөр ном | 2001 | Монгол | ||||||||||||
57 | Прокурор аль зүгт явна вэ? | 2002 | Монгол | |||||||||||||
58 | Шүүх эрх мэдлийн талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухайд | Төрийн захиргаа | 2000 | №2 | Монгол | |||||||||||
59 | Зохистой тогтолцоог баримжаалах нь эрх зүйнг шинэтгэлийг үр нөлөөтэй хийх үндэс болох нь | Төрийн захиргаа | 2002 | №1 | Монгол | |||||||||||
60 | Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал | Хүний эрх | 2002 | №1 | Монгол | |||||||||||
61 | Үндсэн хуулийн институчилсэн шинэтгэлийн тухайд | Төрийн захиргаа | 2002 | №3-4 | Монгол | |||||||||||
62 | Ерөнхийлөгчийн эрх зүйн статусын тухай асуудалд | Монголын менежментийн холбоо | 2003 | Монгол | ||||||||||||
63 | Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс | Хууль дээдлэх ёс | 2004 | №1 | Монгол | |||||||||||
64 | Үндсэн хуулийн хөгжлийг судлахад шинэ хандлага нэн чухал | Хууль дээдлэх ёс | 2004 | №2 | Монгол | |||||||||||
65 | Үндэсний эв нэгдлийг хангахад эрх зүйн үүрэг, ая холбогдол | Хууль дээдлэх ёс | 2006 | №2 | Монгол | |||||||||||
66 | Ард түмний бүрэн эрхт байдал (сувернитет) ба төрийн хэлбэрийн сонголт, цаашдын зорилт | Хууль дээдлэх ёс | 2007 | №3 | Монгол | |||||||||||
67 | Монгол Улс дахь хууль тогтоох үйл ажиллагаа ба хууль тогтоомжийн шинэтгэл | Хууль дээдлэх ёс | 2008 | №2 | Монгол | |||||||||||
68 | Хууль дээдлэх ёсыг хангахад шударга шүүхийн үүрэг | Хууль дээдлэх ёс | 2009 | №3 | Монгол | |||||||||||
Олон улсын хурал, симпозиумд тавьсан илтгэл | ||||||||||||||||
№ | Илтгэлийн нэр | Зохион байгуулсан газар | Хаана / Улс хот | Он | ||||||||||||
1 | Хувьсгалт ардчилсан диктатурын тухай | ЗХУ-ын Шинжлэх ухааны Академийн шугамаар болсон залуу судлаачдын олон улсын симпозиум | ЗХУ, Москва | 1967 | ||||||||||||
2 | Үндсэн хуулийн институтчилсан шинэтгэл | УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын ХХ-ийн Парагон төслөөс хамтран зохиосон Олон Улсын симпозиум | УБ | |||||||||||||
3 | Төрийн захиргааны аппаратыг боловсронгуй болгох нь | ЗХУ-ын ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнгээс зохиосон Олон улсын бага хурал | ЗХУ, Москва | 1969 | ||||||||||||
4 | Тэтгэлэгийн харилцааг боловсронгуй болгох | Шүүх Яамдын Сайд нарын Бага хурал | Чех, Прага хот | 1980 | ||||||||||||
5 | Хуульчид энхийн үйлсэд | Дэлхийн Ардчилсан Хуульчдын Холбооны хурал | Грек, Афин хот | 1984 | ||||||||||||
6 | Хууль зүйн энхийн үйлсэд | Азийн хуульчдын олон улсын бага хурал | Энэтхэг улс, Шинэ дели | 1985 | ||||||||||||
7 | Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл баримтлалын тухайд | Монголч эрдэмтдийн олон улсын их хуралд | УБ | 1997 | ||||||||||||
8 | Монгол Улс Шинэ үндсэн хуульд төрийн хэлбэрийг сонгосон нь | Олон Улсын Монголч эрдэмтдийн VI их хурал | 1992 | |||||||||||||
9 | Монгол Улс дахь эрх зүйн хөгжилт, түүний онцлог | Үндэсний аюулгүй байдал, хүний эрх сэдэвт олон улсын симпозиум | УБ | 1996 | ||||||||||||
10 | Үндсэн хуулийн Цэц хүний эрх | Олон улсын симпозиум | Билдбадрото, ХБНГУ, Мюнхен хот | 1997 | ||||||||||||
11 | Монгол Улсын эрх зүйн систем 1921 оноос | Монголч эрдэмтдийн VII их хурал | 1997 | |||||||||||||
12 | Зохистой тогтолцоог баримжаалах нь эрх зүйн шинэтгэлийг үр нөлөөтэй хийх үндэс болох нь | Монгол, АНУ, ОХУ, ХБНГУ-ын хамтарсан Олон улсын симпозиум | УБ | 2000
| ||||||||||||
13 | Нийтийн эрх зүйн ойлголт, субьектын тухай асуудал | Монгол-Германы судлаач, эрдэмтдийн онолын бага хурал | УБ | 2001 | ||||||||||||
14 | Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөө ба хууль тогтоомж | Соросын Сан ННХ-ээс зохиосон олон улсын семинар | УБ | 2001
| ||||||||||||
15 | Шүүх эрх мэдлийн талаарх үзэл баримтлалын тухайд | Шүүхийн 70 жилийн ойд зориулсан олон улсын онол Практикийн Бага хурал | УБ | 2001 | ||||||||||||
16 | Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь | Олон улсын бага хурал | УБ | 2002 | ||||||||||||
17 | Глобалчлал ба эрх зүйн зохистой тогтолцооны тухай асуудал | Монгол, АНУ (Хавайн их сургууль) хамтарсан бага хурал | УБ | 2002 | ||||||||||||
18 | Төвлөрлийг сааруулах арга зам ба Монголын практик | Олон улсын бага хурал | Филиппин | 2002 | ||||||||||||
19 | Монголын Шинэ Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл | АНУ-ын Азийн Сангаас зохиосон Олон Улсын Бага Хурал | 2002.09 | |||||||||||||
20 | Монгол Улс дахь эрх зүйн шинэтгэл ба харьцуулсан эрх зүй судлалын хөгжил | Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал | УБ | 2004 | ||||||||||||
21 | Их засгийн хуулийг эрэн сурвалжлах нь | Эрдэм шинжилгээний бага хурал | БНХАУ, Өвөр Монгол Хөх хот | 2005 | ||||||||||||
22 | Өөрөө биш, өөрсдөөр нь удирдуулъя | Хүчирхэг орон нутаг, хүчирхэг Монгол Улс сэдэвт онолын бага хурал | УБ | 2006.
04.26 | ||||||||||||
23 | Их засгийн хуулийг эрэн сурвалжлах нь | Дэлхийн Монголч эрдэмтдийн Их хуралд | УБ | 2006 | ||||||||||||
24 | Монголын улс төрийн тогтолцооны шинэтгэл, түүний эрх зүйн үндэс | БНАСУ, БНСУ, Монгол Улсын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал | УБ, ХЗҮТ | 2006 | ||||||||||||
25 | Төрийн удирдлагын хэлбэрийн талаар олон улсын жишиг | Олон улсын бага хурал | ОХУ. Буриад | 2008 | ||||||||||||
26 | Хууль дээдлэх ёсыг хангахад шударга шүүхийн үүрэг | Үндсэн хуульт ёс ба эрх зүйн тогтолцоо сэдэвт Олон улсын бага хурал | УБ, ХЗҮХ | 2009.
06.19 | ||||||||||||
27 | Нутгийн өөрөө удирдах ёсны эдийн засгийн үндэс, түүний Үндсэн хуулийн зохицуулалт | Үндсэн хуулийн эдийн засаг: Орчин үеийн тулгамдсан асуудал сэдэвт Олон улсын онол, практикийн бага хурал | УБ, ХЗҮХ | 2009.
07.09 | ||||||||||||
Эрдэм шинжилгээний хурал, Симпозиумд тавьсан илтгэл | ||||||||||||||||
№ | Илтгэлийн нэр | Зохион байгуулсан газар | Хаана / Улс хот | Он | ||||||||||||
1 | Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл баримтлалын тухайд | Ардчилсан хувьсгалын 5 жилийн ойд зориулсан онол, практикийн Бага хурал | УБ | 1995 | ||||||||||||
2 | Үндсэн хуулиар Монголын төрийн эрх мэдлийг хуваарилсан тухайд | Үндсэн хуулийн 7 жилийн ойд зориулсан Нийтийн эрх зүй сэдэвт онол, практикийн Бага хурал | УБ | 1998 | ||||||||||||
3 | Хар Хорумыг сэргээн байгуулах учир | Хар Хорум сэдэвт онол, практикийн Бага хурал | УБ | |||||||||||||
4 | Үндсэн хуулийн оршил бол Монголын ард түмний туйлын хүслэн, төрийн гол үзэл мөн | Үндсэн хуулийн 10 жилийн ойд зориулсан эрдэмтдийн дугуй ширээний ярилцлага | УБ, МУИС, Ханнс-Зайделийн сан | 2002 | ||||||||||||
5 | “ Сайн засаглал” гэх ойлголтын тухайд | Монголын Засгийн Газрийн Хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академи болон НҮБХХ-н хамтарсан семинар | УБ | 2002 | ||||||||||||
6 | Үндсэн хуулийн үзэл баримтлал ба Монгол Улсын Ерөнхийлөгч | ЕТГ, Ханнс-Зайделийн Сангийн хамтарсан онол, практикийн бага хурал | УБ | 2003.1.10 | ||||||||||||
7 | Төр, захиргааны эрх зүйн орчин үеийн асуудлууд | МУИС, Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимээс зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал | УБ | 2004 | ||||||||||||
8 | Үндсэн хуулийн үзэл баримтлал бүрэлдэн тогтсон нь | Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал бага хуралд тавьсан илтгэл | УБ | 2005 /13дахь тал/ | ||||||||||||
9 | Төр, намын харилцааны зарим асуудал | Хүндэтгэлийн лекц | УБ, ХЗҮТ | 2005 | ||||||||||||
10 | Үндсэн хууль, үндсэн хуульчилсан хууль гэх асуудал | Үндсэн хуулийн 15 жилийн ойд зориулсан лекц (Нээлттэй нийгэм форум, АИХ-н гишүүдэд уншсан) | УБ | 2007 | ||||||||||||
11 | Төвлөрлийг сааруулахад НӨУ-ын санхүүгийн үнд-сийг бэхжүүлэхийн ач хол-богдол | Хариуцлагатай төр санхүүгийн төвлөрөл нутгийн өөрөө удирдах ёс форум | УБ, Нээлттэй нийгэм форум | 2008 | ||||||||||||
12 | Нийслэлийн эрх зүйн байдлын тухай (Үндсэн хуулийн үзэл баримтлалын зарим асуудал) | Нийслэлийн хөгжил, шинжлэх ухаан- технологи сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал | УБ | 2009 | ||||||||||||
13 | Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн хөгжлийн тулгамдсан асуудал | Монгол Улсын Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойн хурал | УБ, Төрийн ордон | 2011 | ||||||||||||
14 | Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний бүтээл мөн | Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал | УБ, Төрийн ордон | 2012 |
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ new.mn: (Memento 22. Зургаадугаар сар 2013 цахим архивт) МУ-ын хөдөлмөрийн баатар Б.Чимид бурханы оронд одов, нийтлэгдсэн: 2013-03-22, хандсан: 2016-10-27
- ↑ https://www.mn.undp.org/content/mongolia/en/home/library/AssessmentofthePerformanceofthe1992ConstitutionofMongolia.html
- ↑ http://law.num.edu.mn/c/177