Бүх нийтийн эрүүл мэндийн хамгаалал

Бүх нийтийн эрүүл мэндийн хамгаалалл- Universal health care

Бүх нийтийн эрүүл мэндийн хамгаалал үйлчилгээ (бүх нийтийн эрүүл мэндийн даатгал, бүх нийтийн хамралт эсвэл бүх нийтийн тусламж үйлчилгээ гэж нэрлэдэг) нь тухайн улс орон эсвэл бүс нутгийн бүх оршин суугчид эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой эрүүл мэндийн тусламж үйлчилгээний систем юм. Ерөнхийдөө бүх оршин суугчдад эсвэл зөвхөн төлбөр төлөх чадваргүй хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ эсвэл  хэрэгцээ шаардлагатай хүмүүсийг эрүүл мэндийн үр дүнг сайжруулах эцсийн зорилго бүхий арга хэрэгслээр хангахад чиглэгддэг.

Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь бүх тохиолдолд, бүх хүмүүсийг хамрах гэсэн үг биш бөгөөд зөвхөн бүх хүмүүст шаардлагатай үед, санхүүгийн хүндрэлгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж олгодог. Зарим бүх нийтийн эрүүл мэндийн тогтолцоог төрөөс санхүүжүүлдэг бол зарим нь иргэдийн хувийн эрүүл мэндийн даатгалд суурилдаг. Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэн, ямар үйлчилгээнд, хэр их зардал хамрагдах зэрэг гурван чухал хэмжигдэхүүнээр тодорхойлдог