Вишакхапатнам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Вишакхапатнам
విశాఖపట్నం
Хотын зураг
Агаараас авсан зураг
Хоч нэр: "Хувь заяаны хот"
Вишакхапатнам is located in Энэтхэг
Вишакхапатнам
Солбицол: 17°41′18.16″N, 83°13′07.53″E
Улс Flag of India.svg Энэтхэг
Муж Андра Прадеш
Тойрог Вишакхапатнам
Газар нутаг  
 - Нийт 543 км²
Өндөр 5 м
Хүн ам  
 - Нийт (2011) 1,730,320
 - Нягтрал 3,240/км²
Цагийн бүс UTC+5:30
Шуудангийн код 530 0XX 531 1XX
Утасны код +91-891

Вишакхапатнам (телугу. విశాఖపట్నం) буюу Визаг нь Энэтхэгийн зүүн өмнөд эргийн боомт хот юм. Хүн амынхаа тоогоор Андра Прадеш муж дотроо Хайдерабадын дараа хоёрдугаарт, зүүн эргийн хотууд дунд Ченнай, Колката хоёрын дараа гуравдугаарт орох том хот болно. Мужийн нийслэл Хайдерабадаас зүүнш 625 километр (388 миль) зайд оршино. Хотод хэд хэдэн төрийн өмчит хүнд үйлдвэр, гангийн үйлдвэрүүд, мөн Энэтхэгийн хамгийн хуучин хөлөг онгоц барих газар бүхий тус улсын хамгийн том далайн боомтуудын нэг бий. Вишакхапатнам нь Энэтхэгийн зүүн эргийн цорын ганц байгалийн боомт хот юм.

Хот Хинду шашны эр зоригийн бурхан Вишакхагийн нэрээр нэрлэгджээ. Зүүн Гатсын толгод дунд орших тус хотын зүүн талд Бенгалын булан цэлийнэ. Вишакхапатнам нь Вишакхапатнам тойргийн засаг захиргааны төв бөгөөд Энэтхэгийн Тэнгисийн Цэргийн Хүчний зүүн жигүүрийн удирдах штаб байрладаг. Хот Хувь заяаны хот[1] гэж хочлогддог бөгөөд сүүлийн үед Зүүн эргийн Гоа гэх нь ч бий.

Эшлэл[засварлах]

  1. Chronology of Visakhapatnam. Hindu.com (2006-01-14). Retrieved on 2011-12-03.

Гадны холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Вишакхапатнам» зургийн цомог