Вишневскийн шингэн түрхлэг

Вишневскийн шингэн түрхлэг

Вишневский шингэн түрхлэг[1] (латин: Linimentum balsamicum Wishnevsky, орос: мазь Вишневского) нь үжилгүйжүүлэх, хэсэг газрыг цочроох ба нөхөн төлжих үйл явцыг хурдасгах үйлдэлтэй бөгөөд халдваргүй, удаан хугацаагаар эдгэрдэггүй мэс заслын болон гэмтэлийн дараах арьс, зөөлөн эдийн шарх, түлэгдэлт, хатиг зэрэгт түрхэх зориулалттай хурц өвөрмөц үнэр, ногоондуу өнгөтэй бүтээгдэхүүн юм. Уг шингэн түрхлэгийг 1927 онд Зөвлөлт Холбоот Улсын мэс засалч Александр Васильевич Вишневский бүтээсэн. Гол найрлага нь хусны давирхай, ксероформ (висмутын трибромфенолят, висмутын оксидын нэгдэл), касторын тос, аэросил (цахиурын хоёрч ислийн коллойд холимог).

Гаж нөлөө: Эмчийн жоргүйгээр зарагддаг ч, эмчийн хяналтгүйгээр удаан хэрэглэвэл харшил үүсч, арьс загатнах, туурал шинж тэмдэг илэрч, арьсны төрлийн өвчин тусах боломжтой.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монголчууд уг тосыг Өмхий ногоон тос гэж нэрлэж заншсан.