Владимир Потанин

Владимир Олегович Потанин (1961 оны 1 дүгээр сарын 3-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн) - Оросын улс төрийн зүтгэлтэн, ажил хэрэгч хүн, тэрбумтан, ивээн тэтгэгч.

Владимир Олегович Потанин

Оросын хамгийн том компаниудын нэг болох «Интеррос» компанийн (уул уурхай, төмөрлөгийн «Норильский никель», «Роза Хутор» болон эмийн «Петровакс Фарм» зэрэг компаниудын хувьцаа эзэмшигч) эзэмшигч бөгөөд Ерөнхийлөгч, уул уурхайн «Норильский никель» компанийн Ерөнхийлөгч, Улсын "Эрмитаж" музейн Тэтгэн дэмжигчдийн удирдах Зөвлөлийн дарга, Ивээн тэтгэгч "В.Потанин сан" үүсгэн байгуулагч.

2021 оны 6-р сарын 30-ны байдлаар В.Потанин 29.3 тэрбум долларын хөрөнгөөр ​​дэлхийн хамгийн баян хүмүүсийн 54-т жагссан байна. "Forbes" сэтгүүлээс 2021 оны 4 дүгээр сард нийтэлсэн Оросын хамгийн баян бизнесмэнүүдийн жагсаалтад Владимир Потанин 27 тэрбум долларын хөрөнгөөр ​​хоёрдугаарт жагссан байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1961 онд Москвад төрсөн. Комсомолийн гишүүн (1975-1989). 1983 онд ЗХУ-ын ГХЯ-ны Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын эдийн засгийн харилцааны факультетын (МЭО) худалдааны ангийг олон улсын эдийн засагч мэргэжлээр гадаад хэлний мэдлэгтэй төгссөн. Франц, англи хэлтэй.

1983-1990 онд ЗХУ-ын гадаад худалдааны системд, Бүх Холбооны Гадаад эдийн засгийн нийгэмлэгийн (ВВО) Союзпромекспортын "Бордоо" /Удобрение/, "Баяжмал" /Руда/ пүүсүүдэд ахлах инженерээр ажилласан.

1990 оноос хойш "Интеррос" компанийн гадаад эдийн засгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банканд (МБЭС) данс нээлгэснээр Потанин хувийн бизнесийн ирээдүйн урт хугацааны түнш, тухайн үед ОУЭБХ-ны хэлтсийн даргаар ажиллаж байсан Михаил Прохоровтой уулзаж, дотно найзууд болжээ.

1992-1993 онд Потанин Михаил Прохоровтой хамтран байгуулсан Олон улсын санхүүгийн компанийн (Международная финансовая компания-МФК) банкны дэд ерөнхийлөгч, дараа нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

1996 оны 8 дугаар сарын 14-өөс 1997 оны 3 дугаар сарын 17 хүртэл В.Потанин ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан. ОХУ-ын Эдийн засгийн яам, ОХУ-ын Монополийн эсрэг бодлогын улсын хороо, ОХУ-ын Төрийн өмчийн удирдлагын улсын хороо, ОХУ-ын Холбооны өмчийн сан, ОХУ-ын Эдийн засгийн асуудалд хяналт тавьж, зохицуулалт хийж байсан.

1998 онд "Интеррос" холдинг компанийн Ерөнхийлөгч, удирдах Зөвлөлийн дарга болсон.