Галактик
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Галактик (грек: galakt-, "сүү" гэсэн утгатай) буюу Оддын аймаг нь хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэг нэгэндээ физик нөлөө үзүүлдэг одод, оддын бөөгнөрөл, одод хоорондын орчин, тоосонцор, харанхуй матераас бүрдэх системийг хэлнэ. Галактикууд нь 10 саяаас 1 тэрбум хүртэлх тооны ододтой байж болно.
[Засварлах] Судалгааны түүх
Америкийн эрдэмтэн Эдвин Хаббл 20-р зууны эхээр мананцарын фотосперткрийг судлах үедээ тэнд маш олон од, оддын бөөгнөрөл, бадмааргийг анх удаа илрүүлж нээсэн. Хаббл бадмааргийн үзэгдэх хэмжигдэхүүн, хувирах хугацааг судлаад мананцар байдалтай харагдах зүйл нь асар олон оддыг багтаасан бүхэл бүтэн систем буюу галактик болохыг тогтоожээ.
[Засварлах] Бүтэц, ангилал
Галактикийн төвийн эргэн тойронг түүний цөм гэнэ. Манай галактикийн төв нь нумын ордонд байрладаг. Нар нь галактикийн төвөөс 30000 гэрлийн жилд оршдог. Галактикийн бүх од түүний төвийг тойрон эргэдэг. Галактикуудыг үзэгдэх дүрс хэлбэрээр нь:
- мушгиа галактик
- элипс галактик
- оноох хэлбэргүй галактик гэж 3 ангилдаг.