Гахайн томуу
Гахайн томуу гэдэг нь гахайн томуугийн хэд хэдэн төрлийн вирусаар үүсгэгддэг өвчин юм. Гахайн томуугийн вирус нь ихэвчлэн гахайнд халдварладаг тул ийн нэрлэгджээ. 2009 оны байдлаар H1N1, H1N2, H3N1, H3N2, H2N3 гэсэн төрлийн, А хүрээний дэд төрлийн вирусууд болон С хүрээний вирусууд мэдэгдээд байгаа. Гахайтай ойр ажиллаж, амьдардаг хүмүүс энэ өвчнөөр өвдөх тохиолдол гардаг бөгөөд хүнээс хүнд халдах тохиолдол байдаг.
Шинж тэмдэг
[засварлах | кодоор засварлах]Гахайн томуугийн шинж тэмдэг нь энгийн ханиадтай ижил шинж тэмдэгтэй. Халуурах, ханиалгах, хоолой өвдөж хуурайших, бие өвдөх, толгой өвдөх, чичрэх болон сульдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд дотор муухайрч, бөөлжинө.Бас чихний араар хавдан.
Гахайн томуугийн аюул
[засварлах | кодоор засварлах]Энгийн ханиад, томууны адилаар гахайн томуу нь хөнгөн буюу хүнд хэлбэртэй байдаг. АНУ-д 2005-2009 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд ердөө 12 хүн тус өвчнөөр өвчилж байсан боловч амиа алдсан тохиолдол байгаагүй. Гэхдээ энэ халдварт өвчин маш аюултай. 1988 онд АНУ-ын иргэн энэ өвчнөөс болж ердөө найм хоногийн дараа амиа алдаж байсан.
Халдварлах зам
[засварлах | кодоор засварлах]Гахайн томуу хоёр замаар халдварлана:
- Өвчтэй гахайтай ойртох буюу томуугийн вирустэй орчноос
- Гахайн томуугаар өвчилсөн хүнээр дамжин. Өвчилсөн хүн найтаалгах буюу ханиалгах үед амьсгалын замаар вирус дамждаг хэмээн одоогоор үзэж байгаа.
Харин тус халдварт өвчний гол шинж тэмдэг, халдварлах зам болон эмчилгээ одоогоор илрээгүй байна. Ямартай ч халдвар авсан хүнд дээрх шинж тэмдэг илэрч байгаа үе болон дараах долоо хоногийн хугацаанд вирус халдах боломжтой гэгдэж буй бөгөөд бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөртэй аж.
Эмчлэх арга, эм
[засварлах | кодоор засварлах]Зарим орнууд озелтамивир Тамифлу болон занамивир /Реленза/ хэмээх эмийг тус өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу эмчилгээнд уухыг санал болгодог. Эдгээр эм нь "А"-томууны вирусыг хүний биед тархаахгүй байх магадлалтай. Урьдчилан сэргийлэх вакцин байхгүй аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энгийн ханиаднаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгэн адилаар эрүүл ахуйг сайн сахих, амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах зэрэг арга хэрэглэхийг санал болгож буй.
Халдвар авсан тохиолдолд авах арга хэмжээ
[засварлах | кодоор засварлах]Доорх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.
Хүүхэд: Амьсгаа түргэсэх, амьсгалах хүндрэл, арьс хөхрөх, шингэн зүйл бага уух, сэрэхгүйгээр их унтах, идэвхигүй болох, уур уцаартай болох. Өвчин даамжирвал халуурах, ханиад хүндрэх зэрэг шинж тэмдэг илрсэн тохиолдолд.
Насанд хүрсэн хүн: Амьсгалах хүндрэл, богинохон, хурдан амьсгалах, цээж болон гэдэс өвдөх, бачуурах, гэнэт толгой эргэх, бөөлжих, байнга огиудас хүрэх зэрэг тохиолдолд.
Гахайн ханиад хүнсээр дамждаггүй.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- Swine influenza: Slideshow
- UK National Pandemic Flu Service
- Official UK government information on swine flu from Directgov
- Official swine flu advice and latest information from the UK National Health Service
- Tri-Air Developments Air purification system for protection against H1N1: tested UK HPA Centre for Emergency Preparedness and Response, Porton Down, Sep 24, 2007
- 8 minute video answering common questions about the subject on fora.tv
- Swine flu charts and maps Numeric analysis and approximation of current active cases
- Worried about swine flu? Then you should be terrified about the regular flu.
- Centers for Disease Control and Prevention (CDC) - Swine Flu
- Pandemic Flu US Government Site
- World Health Organization (WHO): Swine influenza
- Medical Encyclopedia Medline Plus: Swine Flu
- Swine Flu News and Updates From Around the World
- Swine Flu Tracker
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ International Committee on Taxonomy of Viruses. "The Universal Virus Database, version 4: Influenza A".