Герман Титов

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Герман Степанович Титов
Сансрын нисэгч
Иргэншил Орос
Төрсөн 1935 оны 9 сарын 11 (1935-09-11)
ЗХУ, ЗСБНХОУ, Алтайн хязгаар, Дээд Жилино
Нас барсан Орос, Москва
Бусад ажил Нисгэгч
Цол Зөвлөлтийн Нисэх Хүчин, Хошууч генерал
Сансарт өнгөрүүлсэн хугацаа 1 өдөр 1 цаг 18 минут
Сонголт Нисэх Хүчний 1-р бүлэг
Даалгавар Восток 2
Даалгаврын тэмдэг Vostok-2 mission patch.jpg

Герман Степанович Титов (1935 оны 9 сарын 11– 2000 оны 9 сарын 20) нь Зөвлөлтийн сансрын нисэгч бөгөөд Юрий Гагарины дараа сансарт ниссэн 2 дахь хүн юм.

Намтар[засварлах]

Титов Алтайн хязгаарын Дээд Жилино тосгонд мэндэлж, Сталинградын Цэргийн Нисэхийн Сургуульд суралцжээ. Нисэх хүчний нисгэгчээр төгссөн тэрээр 1960 онд сансрын нисэгчийн шалгаруулалтад тэнцэж, бэлтгэгдэж эхэлсэн байна.

1961 оны 8 сарын 6-нд хөөрсөн Восток 2 пуужингаар Титов сансарт нисчээ. Нислэг 25.3 цаг үргэлжилж, дэлхийг 17 удаа тойрчээ. Түүний нислэгийн үеийн дуудах тэмдэг нь Бүргэд (орос. Орёл) байв. Тэрээр Саратов мужийн Красный Кут орчимд буусан байна. 26 хүрэхээсээ сарын өмнө сансарт ниссэн тэрээр сансарт ниссэн хамгийн залуу хүн билээ.

Эшлэл[засварлах]