Гомбын Золжаргал

Гомбын Золжаргал (1959 оны 8-р сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн) - Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, телевизийн сэтгүүлч, баримтат кино найруулагч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1983 онд ЗХУ-ын Ждановын нэрэмжит Эрхүүгийн Их сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй.

1989 онд Удирдлагын хөгжлийн институт төгссөн. “Намуун Зэт” продакшн, МҮОНРТВ-д редактор.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн 2007 он
  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Оны шилдэг телевизийн сэтгүүлч” 2010 он
  • Биеийн тамир спортын тэргүүний ажилтан 2005 он
  • Алтан гадас одон 2002 он
  • Хэвлэлийн эрх чөлөөний одон 2001 он
  • Монголын сэтгүүлчдийн холбооны “Ган үзэгтэн” 2001 он
  • Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2000 он
  • “Гоо марал” шагнал 1997 он
  • Радио телевизийн тэргүүний ажилтан 1996 он

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

”Амарбатын нэг өдөр”, “Ууланд зуссан эмээ”, “Юндэндоржийн Оюун”, “Гарын таван хуруу”, “Эр хүний нулимс”, “Адаг дулааны дайн”, “Хувь тавилан”, “Үнэний мөрөөр”, “Гэртээ л нэг сайхан харихсан”, “Мэс засал”, “Шастин эмчийн сувилагч”, “Өвгөн зураачийн өчил” гэх зэрэг 65 орчим баримтат кино хийсэн. Мөн өдөр тутмын хэвлэлд 30 гаруй нийтлэл, өгүүлэл бичиж, 1700 орчим нэвтрүүлэг, нийтлэл бэлтгэсэн.