Гончигийн Самбуу

Гончигийн Самбуу (1901 онд Сэцэн хан аймаг, Дайчин бэйсийн хошуунд төрсөн- 1937 оны 10-р сарын 21-нд Улаанбаатар хотод хэлмэгдэж цаазлуулан нас барсан) -Монголын улс төрч, Цэргийн яамны сайд, ЗХУ-д суусан бүрэн эрхт төлөөлөгч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Г.Самбуу 1921 оны 7-р сард Ардын журамт цэрэгт элсээд зүүн хязгаарт байлдаж явжээ. 1929 онд ЗХУ-ын Тверь хотын Цэргийн сургууль төгссөн байна. Улмаар Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Жанжин штабын даргаар газрын даргаар ажилласан.

Г.Самбуу 1931-1933 онд ЗХУ-д суух бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан.

1934 онд Цэргийн яамны сайд, 1936 онд Бүх цэргийн жанжин Гэлэгдоржийн Дэмидийн орлогчоор томилогдон корпус командлан захирагч цол хүртжээ.

1935 оны 5-р сард "Манжуурын Бага хурал"-д Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр оролцсон байна.

1937 оны 9-р сард Ерөнхий сайдын хоёрдугаар орлогчоор томилогдоод 7 хоногийн дараа "Арвандөрвийн хэрэг" гэгчээр баривчлагдан цаазлуулжээ.

1962 онд Гончигийн Самбууг цагаатгасан байна.