Гэршүүлэлт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Гэршүүлэлт гэдэг бол зэрлэг амьтан ургамлыг удаан хугацааны туршид хүний оролцоо нөлөөгөөр амьдруулж, ургуулахыг хэлнэ. Хэрэв хүн удаан хугацааны туршид зэрлэг амьтныг өөрийн хэрэгцээндээ зориулан, өөрийн хамгаалалт арчилгаан дор өсгөж үржүүлбэл хэсэг хугацааны дараа уг зэрлэг амьтан ургамлын шинж чанаруудыг өөрчилдөг. Энэ үйл явцыг амьтдын хувьд гэршүүлэх буюу гаршуулах, ургамлын хувьд тарималжуулах гэдэг. Урт удаан хугацаанд зориудын шалгарлын хэмээн биологичдын нэрлэдэг, хүний удирдан явуулдаг шалгарлын нөлөөгөөр уг амьтан өөрчлөгдөж, хүний хэрэгцээг хангах чиглэлд илүү дэвшилтэй болж, хөгжлийн зарим чухал байгалийн шалгарлыг давах зохицолоо гээдэг. Хөдөө аж ахуйн зорилгоор олон ургамлыг тарималжуулжсан бөгөөд үүнийг дагалдан хонь, ямаа, үхэр, гахайг гэршүүлжээ. Хүний гэршүүлсэн анхны амьтан бол нохой юм.

Гэршүүлсэн амьтад[засварлах]

Гэршүүлсэн үхэр Эртний Египет.

Нохойн гарал үүсэл[засварлах]

Хэдэн арван мянган жилийн өмнөөс саарал чоныг дасган тэжээх замаар нохойг гэрүүлжээ.[1][2][3] Эхэн үедээ гэршүүлсэн нохой нь бие хамгаалах, ан ангуурт туслах үүрэгтэй байсан нь одоо ч хэвээр байгаа билээ. Археологийн шинжилгээгээр хамгийн анхны гэршүүлэлт ойролцоогоор МЭӨ 30000 оны орчим гэж таамагладаг бөгөөд МЭӨ 7000 оны үед гэршүүлэлт явагдсан байсан нь баттай нотлогддог.[1][2] and with certainty at 7,000 BC.[3] Бусад баримт нотолгоонууд нохой анх зүүн Азид гаршуулан тэжээгдэж байжээ гэж нотолдог.[4] Нохой гэрүүлсэн тухай хамгийн эртний тодорхой баталгаа нь Палестинаас олсон, 12000 жилийн өмнөх үед хамаарах, хүнтэй хамт оршуулсан нохойн олдвор юм.[5][6]

Бусад амьтан[засварлах]

Муур мөн л нэлээд эрт гэрийн тэжээвэр болжээ.[7][8] Газар тариалан эрхэлж эхлэх цаг үед хонь, ямааг, арай сүүлд үхэр, гахайг гэршүүлжээ. Тэмээ, адуу, илжигийг ч мөн нэлээд эрт гэршүүлсэн бөгөөд харин туулай саяхан гэрийн тэжээвэр болжээ.

Таримал ургамал[засварлах]

Анхны үр тарианы ургамлыг МЭА 9000 оны орчим Ойрх Дорнодод тарималжуулжээ.

Эх сурвалж[засварлах]

  1. 1.0 1.1 Dienekes' Anthropology Blog : Dog domestication in the Aurignacian (c. 32kyBP)
  2. 2.0 2.1 MSNBC : World's first dog lived 31,700 years ago, ate big
  3. 3.0 3.1 Scott, John Paul & Fuller, John L. 1974. Dog behavior: the genetic basis. 2nd ed, University of Chicago Press. ISBN 9780226743387. ISBN 0-226-74338-1, ISBN 978-0-226-74338-7. p54]
  4. Savolainen, Peter et al. (2002-11-22). "Genetic evidence for an East Asian origin of domestic dogs". Science 298 (5598): 1610–3. DOI:10.1126/science.1073906.
  5. James Serpell 1995. The domestic dog: its evolution, behaviour, and interactions with people. Cambridge University Press. p10-12
  6. SJM Davis and FR Valla 1978. Evidence for domestication of the dog 12,000 years ago in the Natufian of Palestine, Nature 276, 608-610.
  7. Oldest known pet cat? 9500-Year-Old burial found on Cyprus. National Geographic News (2004-04-08). 2007-03-06-д хандсан.
  8. Carlos A. Driscoll, Juliet Clutton-Brock, Andrew C. Kitchener and Stephen J. O'Brien. The evolution of house cats. Scientific American. 2009-д хандсан.
Агуулахад байгаа «Гэршүүлсэн амьтад» зургийн цомог