Давхар цохилт
Давхар цохилт (сол. 거침없이 하이킥 Кычимөбши хайкик - энэ нэрийг нь махчлан орчуулвал «үргэлжийн хүнд цохилт» гэнэ; Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).) - Өмнөд Солонгосын МBC (Эм-Би-Си) телевиз бүтээж, 2006-2007 оны хооронд анх дэлгэцээр цацсан олон ангит инээдмийн кино. 2006 оны 11 сарын 6-наас 2007 оны 7 сарын 13 хүртэл 167 анги тоглогдсон. Монголд анх 2010 онд ITV хадмал орчуулгаар гаргаж, дараа нь 25-р суваг телевизийн хоёрдугаар сувгаар монголчлогдон цацагдаж олны хүртээл болжээ. Киноны үйл явдал Сөүлд орчин үед амьдарч буй И овогтны гэр бүл, тэдний гэр, ажил, сургуулийн эргэн тойронд өрнөдөг. Энэ киноны сайн нэрээр урамшигдан утгын холбоогүй боловч адил нэртэй хоёр ч цувралыг MBC 2009-2010, 2011-2012 онуудад бүтээжээ.
Гол дүрүүдийн зан төрх
[засварлах | кодоор засварлах]- И Сүнь-жэ (이순재, Lee Soon-jae) жүжигчний бүтээсэн И Сүн-жэ өвгөн
- И овогтийн гэр бүлийн тэргүүн, бэртэйгээ хамт уламжлалт анагаах ухааны эмнэлэгт ажилладаг. Гэр бүлийн хамгийн ахмадаараа гэр бүлийнхэндээ хатуу зан гаргадаг. Гэр бүлийнхнийгээ үргэлж л өшиглөнө. Түүний хэлснийг эсэргүүцэх хүнгүй болохоор тэр бол гэр бүлдээ жанжин мэт харагддаг.
- На Мүнь-хый (나문희, Nah Moon-hee) жүжигчний бүтээсэн На Мүн-хи эмгэн
- Сүн-жэгийн эхнэр. Гэнэн цайлган, гомдомтгой, зарим үед итгэмээргүй их хүч гаргаж чаддаг. Том хүү Жүн-хатайгаа санаа нийлэх нь амархан. Хөгшин ч гэсэн хоол хийх, гэрээ цэвэрлэх, бяцхан Жүнийг (Мин-юний хүү) асрах зэрэг олон ажил амжуулдаг. Сүн-жэ, Хэ-ми хоёр түүнийг дандаа л элэг барьж зовоодог. Яг Мин-Юнтай адилаар тэр бэр Хэ-мидээ дургүй.
- Чон Жүнь-ха (이준하, Jeong Jun-ha) жүжигчний тоглосон И Жүн-ха
- Сүн-жэ, Мүн-хи хоёрын том хүү. Бүдүүн, ховдог, тэнэгдүү. Ажлаасаа гарсны дараа гэрээсээ интернетээр хувьцаа худалдаж аваад шатсаар суудаг. Сүүлдээ хөрөнгө оруулалтын компанид ажилд ордог. Эхнэрийнхээ үгээс зөрдөггүй.
- Чуй Минь-юун (이민용, Choi Min-yong) жүжигчний бүтээсэн И Мин-юн
- Жүн-хагаас нэлээн зайтай төрсөн Сүн-жэ, Мүн-хи хоёрын баг хүү. Мин-юн ахаасаа их өөр маягийн хүн. Өндөр, туранхай, царайлаг, ажилтай. Ээж нь ажилгүй ч гэсэн Жүн-хадаа, аав нь ажилтай Мин-юнд арай сайн ханддаг. Хүүгийнхээ эх Шин-житэй удаан амьдарч чадаагүй салж, Жүн хүүтэйгээ эцгийнхээ байшинд ирж амьдарсан. Биеийн тамирын багш.
- Пак Хэ-ми (박해미, Park Hae-mi) жүжигчний тоглосон Пак Хэ-ми
- И Жүн-хагийн эхнэр. Сүн-жэ өвгөнтэй нэг эмнэлэгт ажилладаг. Хэ-ми анх өөр хүнд сайн байж байгаад түүнд гомдсондоо Жүн-хатай ханилсан гэж нэг ангид харагдсан. Сүн-жэгийн эмнэлгийг өөд нь татсан, ер нь Сүн-жэгээс илүү сайн эмч. Цоглог.
- Ким Хеэ-сон (이민호, Kim Hye-sung) жүжигчний тоглосон И Мин-ху
- Жүн-ха, Хэ-ми хоёрын том хүү. Сурлагатай, гэвч биеийн чадлаар дутмаг, үргэлж л «ээжийн хүү» мэт харагддаг. Үүгээрээ нэг ангид сурдаг төрсөн дүүгээсээ эрс ялгаатай. Ангидаа ч, гадуур ч сайн найз Ким Бомтой байнга л холбогдчихсон явдаг.
- Чон Ил-ү (이윤호, Jung Il Woo) жүжигчний бүтээсэн И Юн-ху
- Жүн-ха, Хэ-ми хоёрын бага хүү. Ахтайгаа нэг ангид сурдаг, хичээлээ ер давтдаггүй. Өндөр, хүчтэй байрын, сайн зодолддог, царайлаг. Үргэлж л мотоцикл унаж явдаг. Тэр охидын дунд бол үнэн алдартай. Ааш муутай. Багадаа Мин-ху адилхан сайн хүүхэд байсан бол аавынхаа хэнэггүйгээс болоод мотоциклд дурлаад замаа алдсан. Со багшдаа нууцхан талтай.
- Шин Жи (신지, Shin Ji) дуучны тоглосон Шин Жи
- Мин-юний салсан эхнэр, бяцхан хүү Жүний ээж. Хөгжмийн мэргэжилтэн, дуу хөгжмийн салбарт амжилттай ажиллахын төлөө тэмцэж явдаг. Гадаад руу буюу Москва явж сурна гээд Мин-юнаас салсан ч удалгүй хулхидуулаад буцаад ирсэн. Шин Жи их завгүй болохоор хүүгээ өөртөө авч чаддаггүй.
- Со Минь-жон (서민정, Seo Min-jeong) жүжигчний тоглосон Со Мин-жон
- И Мин-юны багшилдаг сургуульд англи хэл заадаг. Бүр Мин-ху, Юн-ху, Бом, Чан-сон нарын анги даасан багш. Бас Шин Жигийн найз болохоор Мин-юн, Шин Жи нарын амьдарч байсан байранд Шин Житэй хамт амьдардаг. Гэнэн цайлган, эгдүүтэй, инээдэмтэй, үргэлж ойчиж явдаг.
- Ким Бом (김범, Kim Bum) жүжигчний бүтээсэн Ким Бом
- И Мин-хугийн ёстой сайн найз. И-гийн гэр бүлийн нэг хүн шиг байнга л Мин-хутай хамт байдаг.
- Пак Минь-ён (강유미, Park Min-young) жүжигчний бүтээсэн Кан Ю-ми
- И Мин-хугийн найз охин. Дурламаар хөөрхөн ч сургуульдаа хомоол хамахаар сурлага муутай. Бас тэрээр насаа гурван насаар дарж сурсан бөгөөд ангийнхнаасаа ахимаг нэгэн гэсэн үг. Аав нь жигтэйхэн нууцлаг, магадгүй гэмт хэрэгтэн.