Дамбын Төрбат

Дамбын Төрбат (1955 онд Дундговь аймгийн Цогтчандмань буюу одоогийн Сайхан-Овоо сумын нутаг Төгрөг гэдэг газар төрсөн) - Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Айлын отгон хүү тэрбээр 1963 онд 8 настай Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын дунд сургуульд нэгдүгээр ангид орж дараа нь Мандалговийн 10 жилийн дунд сургуульд шилжин орж сурсан ажээ. 1973 онд хугацаат цэргийн алба 3 жил хаасан.

Улаанбаатар хотод Барилгын Техник мэргэжлийн сургууль (ТМС), сүүлд МУИС-д элсэн сурч 1986 онд сэтгүүлч мэргэжилтэй төгссөн.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • “Могойн чуулган” роман 1986
  • “Хулганы зиндаа”
  • “Үхэр унасан бурхад”
  • “Морин зэрэглээ”
  • “Хонин холбоо”
  • "Хаан төрийн нууц"
  • "Эх Дагинын далд түүх",
  • “Мутрын адис”, “Сунтагийн адис” хоймсон роман 2018 он
  • “Тахиа тамга”
  • “Луу данс” роман