Диализ эмчилгээ
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Диализ эмчилгээ нь бөөр хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон үед хэрэглэдэг, бөөрний үйл ажиллагааг эрхэлдэг хиймэл машиныг оронд нь хэрэглэх эмчилгээ юм. Диализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй бөгөөд өөр яах ч аргагүй болсон үед л голдуу хэрэглэнэ.
[Засварлах] Төрлүүд
[Засварлах] Гемодиализ
Гемодиализ эмчилгээ нь диализатор хэмээх шүүгчийн тусламжтайгаар цуснаас хорт бодисуудыг (шээсийг) ялган авч цусыг цэвэршүүлдэг, өөрөөр хэлбэл бөөрний үүргийг орлож байгаа юм. Ингэснээр өвчтөн хордлогоос гарч алдагдсан үйл ажиллагаа, бодисын солилцоонд гарсан өөрчлөлтүүд зэрэг хэвийн болж ирдэг.
Гемодиализ эмчилгээнд гемодиализын машин, диализатор хэрэгтэй болдог
Гемодиализ хийхэд заавал бэлдэх ёстой зүйлийн нэг бол судасны шунт байдаг. Энэхүү шунтаар өвчтөний цус биенээс гарч гемодиализын аппаратаар дамжиж цэвэршин буцаж орох нөхцөл бүрддэг. Шунт нь тухайн нөхцөл байдлаас хамаарч янз бүрээр хийгдэж болдог.
[Засварлах] Хэвлийн диализ
Хэвлийн диализ нь Гемодиализаас ялгаатай. Өвчтөний хэвлийн гялтан хальсыг шүүлтүүр, хэвлийн хөндийг нь диализатор сав болгон ашигладаг юм. Хэвлийн хөндийд гуурс тавигдсан байдаг ба түүгээр хэвлийн хөндий рүү диализатор уусмалаа хийдэг. Тодорхой хугацааны дараа энэхүү "шүүгдсэн шээстэй" диализат уусмалыг сольж, шинийг хэрэглэн, дахин шүүлт явагдана.

