Дифракц

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Квадрат нүхнээс үүссэн дифракцын дэлгэцэн дээр буусан эрчимийн дүрс.
Дифракц
Зарим анализын дагуу[1] аалзны торон дээр харагдаж буй өнгөнүүд нь зарим талаар дифракцаас үүдэлтэй.

Дифракц гэдэгт долгион саадыг (биет) нэвтрэх эсвэл нүхээр нэвтрэх үед долгион муруйх, тархах, интерференц үүсгэх зэрэгээр долгион гажихтай холбоотой долгион тархах үзэгдэлүүдийг багтаадаг. Дифракцийг ямар ч төрлийн долгион дээр ажиглаж болно. Тухайлбал дууны долгион, усны долгион, цахилгаан соронзон долгион болох үзэгдэх гэрэл, рентген туяа, радио долгион гэх мэт болно. Дифракц нь мөн матери дээр ажиглагддаг. Квант механикийн зарчимуудаар бол аливаа физик бие долгионлог шинж чанарыг агуулж байдаг. Дифракцын үзэгдэл нь байгаль дээр байнга тааралдах боловч ерөнхийдөө долгионы урт нь тухайн саад эсвэл нүхний хэмжээтэй ойролцоо үед дифракцын эффект нь илүү тод ажиглагдана. Дифракцлагдсан долгионы эрчимийн ярвигтай хэлбэр нь тухайн ажиглагчид олон замаар туулж очсон долгионы өөр өөр хэсгүүдийн дундаас үүссэн интерференцийн үр дүн юм.

[засварлах] Өдөр тутамын амьдралд тааралдах дифракцийн жишээнүүд

Дифракцийн үзэгдлийг өдөр тутамын амьдралд олон харж болно. Хамгийн тод жишээ бол гэрэлээс үүдсэн дифракцууд юм. Тухайлбал, CD болон DVD-ний гадаргуу дээр тун ойрхон байрласан зурвасууд нь дифракцын тор шиг нөлөө үзүүлж дискрүү харахад солонгорч харагддаг.


  1. Dietrich Zawischa. Optical effects on spider webs. 2007-09-21-д авсан.
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр