Доржийн Анар

Доржийн Анар нь Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, 1992 онд төрсөн, улсын Заан цолтой бөх юм.

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2015 Дөрвийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаярыг давж, тавын даваанд Улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон. 512
2016 Дөрвийн даваанд улсын начин Б.Сугаржаргалыг давж, Тавын даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж барилдан давж "Монгол Улсын Начин" цолыг хүртээд зургаагийн даваанд энэхүү наадамд мөн "Монгол Улсын Начин" цолны болзол хангасан аймгийн арслан Б.Бат-Өлзийтэй тунаж барилдан өвдөг шороодсон. 1024
2019 АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Серикээр дөрөв, улсын начин Д.Амарсайханаар тав, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давж "Улсын харцага" цол хүртсэн. 512
2021 2019 онд улсын арслан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож " Монгол улсын заан " цолыг хүртсэн. 13
2022 АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Төрбатаар дөрөв, аймгийн арслан Н.Ганзоригоор тав, аймгийн заан Б.Түвшинтөгсөөр зургаа давж чимэг нэмсэн. 1024

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2012 Дорнод аймгийн баяр наадамд сумын заан Э.Мөнхзоригттой тунан барилдан давж

" Аймгийн начин " цол хүртсэн.

256
2014 Дорнод аймгийн баяр наадамд барилдсан хүчит 256 бөхөөс Цагаан-овоо сумын харъяат аймгийн начин

Д.Ариунмөрөнгөөр 8 даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн

256
2016 Дорнод аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Ариунмөрөнд өвдөг шороодон үзүүрлэсэн. 256