Дэлхийн Банк Групп

Дэлхийн Банкны Групп нь хөгжиж буй орнуудад зориулсан санхүүгийн болон мэдлэгийн дэлхийн хамгийн том эх үүсвэрүүдийн нэг. Үүнд, хоорондоо нягт уялдаа бүхий таван байгууллага хамаардаг нь: Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ОУСБХБ) болон Олон улсын Хөгжлийн Холбоо (ОУХХ), Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК); Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг (ОТХОБА); болон Хөрөнгө Оруулалтын Маргааныг Шийдвэрлэх Олон Улсын Төв (ХОМШОУТ) болно. Байгууллага тус бүр нь ядууралтай тэмцэх, хөгжиж буй орнуудын ард түмний амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд онцгой чиг үүрэг гүйцэтгэдэг.