Дэнзэнлхамын Уламбаяр

Дуутан овогт Дэнзэнлхамын Уламбаяр (1962 онд Улаанбаатар хотод төрсөн)-Монгол Улсын ШУА-ийн Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, олон улсын харилцаа судлаач, нийтлэгч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1985 онд МУИС-ийн Нийгмийн ухааны сургууль төгссөн.

1990-94 онд БНСУ-ын Тангук их сургуулийн Олон улсын эдийн засгийн сургуулийн мастерын сургалт, 1996-98 онд Сөүлийн Үндэсний их сургуулийн Дипломатын сургуулийн докторантурт суралцаж төгссөн.

Нидерландын Олон улсын харилцаа, дипломатын институт, Роттердамын Ерасмус их сургуулийн Олон улсын эдийн засгийн сургууль, Энэтхэгийн ГЯЯ-ны Дипломатын академи, Египетийн ГЯЯ-ны Олон улсын бодлогын институтэд тус тус мэргэжил дээшлүүлсэн.

БНСУ-ын ГЯЯ-ны Гадаад бодлого, үндэсний аюулгуй байдлын институт, Тайваний Зүүн Азийн институтэд судлаачаар ажилласан.

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал.

Бүтээл[засварлах | кодоор засварлах]

'Монгол, Өрнөдийн орнуудын харилцаа: Эрт, эдүгээ' 2004,

'Монгол Улс, Өрнө дахин: Худалдаа-эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа. XX зууны эхнээс XXI зууны эхэн' 2007 нэг сэдэвт зохиол,

'Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба гуравдагч түнш орнууд: Өнөө, ирээдүй' 2002,

'Зүүн Хойг. Азийн төлөв, байдал ба Монгол Улс' 2003,

'Дэлхийн II дайн Түүхэн сургамж, орчин үе' 2005,

'Монгол Улсын Аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нь' 2010,

'Орчин үеийн олон улсын харилцааны шинэ чиг хандлага ба Монгол Улс' 2011,

'Их гүрнүүдийн хүрээлэлд орших улсын бодлого: Монгол Улсын 'гуравдагч хөрш'-ийн бодлого' 2011,

'Монгол Улсын 'гуравдагч хөрш'-ийн бодлого: Монгол-Европ: бодлого зорилт' 2012,

'Монгол, Түвдийн 1913 оны гэрээ-Олон улсын эрхзүйн баримт бичиг' 2012,

'Монгол Улс дахь олон улсын эрхзүйн хөгжлийн чиг хандлага' 2012,

'Солонгос, Монголын харилцааны түүхээр өнөөг харахуй: Ирээдүйд чиглэсэн хоёр орны харилцааг төлөвшүүлэх шинэ бодрол' 2012, Сөүл,

'ХX зууны Монголын улстөрийн гадаад харилцааны түүхэн товчоон' 2013 зэрэг хамтын бүтээл, эмхтгэлд зохиогч, хамтран зохиолч.