Жуманжи

Жуманжи бол 1995 онд Жо Жонстоны найруулсан Америкийн уран зөгнөлт адал явдалт кино юм. Энэхүү киног Крис Ван Оллсбургийн 1981 оны хүүхдийн номын анхны англи хэл дээрх хувилбараас сэдэвлэж хийжээ. Киноны зохиолыг Ван Оллсбург, Грег Тэйлор, Жонатан Хенслей, Жим Стрейн нар бичжээ. Киноны гол дүрүүдэд Робин Уильямс, Кирстен Данст, Дэвид Алан Гриер, Бонни Хант, Жонатан Хайд, хос дүрд Биби Нойвирт нар тогложээ.

Кино бүхэлдээ нэгэн хөлөгт тоглоомыг тоглох үеийн адал явдал байх болно. Тоглогчид шооны буулт, буултын дагууд нүүдэл хийх бүрдээ ширэнгэн ойн аюулыг мэдрүүлдэг ер бусын хөлөгт тоглоомыг харуулдаг. 1969 онд балчир хүү байхдаа Алан Парриш өөрийн найз Сара Уиттлтэй тоглоом тоглож эхлээд тоглоом дотор гацаж хоригддог. Гагцхүү хорин зургаан жилийн дараа ах дүү Жуди, Питер Шеперд нар тоглоомыг олоод тоглож эхлэхдээ өөрсдөө ч мэдэлгүй нас бие гүйцсэн Алан Парришийг суллаж гаргаж ирдэг. Анх тоглоомыг эхлүүлсэн найз Сараг хайж олоод дөрвүүлээ тоглоомоос болж үүссэн бүхий л аюул сүйрлийг арилгахын тулд үргэлжлүүлэн тоглож, тоглоомыг дуусгахаар шийддэг.

1995 оны 12 сарын 15-нд киноны нээлт амжилттай болж, ойролцоогоор 65 сая долларын төсөвтэйгээр дэлхий даяар 263 сая доллар олжээ. Энэ кино нь 1995 оны хамгийн их ашиг олсон 10 дахь кино байв.

Жуманжи нь 1996-1999 онд гарч байсан хүүхэлдэйн киноны цувралыг бий болгосон юм. Энэ киноны шууд үргэлжлэл болох Жуманжи: Ширэнгэд тавтай морил (2017), Жуманжи: Дараагийн үе (2019) кино гарсан юм.