Зулаагийн Бат-Отгон

Зулаагийн Бат-Отгон (1970 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн)- Монгол суу ухааны "Манукол" академийн ерөнхийлөгч, физикч, философын ухааны доктор.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1986 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 8 жилийн сургууль төгссөн.

1988 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн 2 – р сургуулийг төгссөн.

1988-1993 онд Боловсролын их сургуулийг физик математикийн мэргэжлээр, 1994 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөн, 1997 онд физикийн ухааны магистр, 1999 онд бизнесийн удирдлагын магистр, 1998 онд философийн ухааны докторын зэрэг хамгаалж 1999-2003 онд Германы Дармштатийн их сургуулийг физикийн ухааны докторантураар төгссөний дээр ШУ-ны 12 салбарт судалгаа хийж олон арваар тоологдох ном бүтээл, ЭШ-ний илтгэл өгүүлэл,  нийтлэл хэвлүүлсэн байна.


2020 оны УИХ-ын 22-р тойрогт нэр дэвшсэн.

Онолын физик, философи, монгол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг голлон хийж ирсэн. 2006 оноос ихэвчлэн монгол судлалын чиглэлээр эрдэм судалгааны ажил хийсэн. Уг судалгааны хүрээнд

  • 1.Монгол язгуурын гүн ухаан
  • 2.Монгол суу ухаан
  • 3.Мөнх тэнгэрийн ухаан
  • 4.Монгол хүн байх ухаан
  • 5.Монгол ардчилалын ухаан
  • 6.Монгол бөөгийн ухаан
  • 7.Монгол нүүдлийн ухаан
  • 8.Монгол хайрлахуйн ухаан
  • 9.Монгол хаан ухаан
  • 10.Монгол хатан ухаан зэрэг монголчуудын бүтээсэн эх дэлхийд хүн төрөлхтний зөв орших, зөв амьдрах, зөв хөгжих, зөв иргэнших язгуур ухаануудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, онолын болон логик системтэйтэйгээр гаргаж тавьсан байна.

Нийт 30 гаруй ном, 90-ээд эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, 26 нийтлэл хэвлүүлсэнээс гадна Монгол суу ухаан нэртэй 100 цуврал лекц, Монгол хүн байх ухаан нэртэй 100 цуврал лекц бэлтгэж телевизээр олон удаа давталттайгаар нэвтрүүлсэн.