Зүрхний шивнээ

Зүрхний шивнээ(1995) (耳をすませば- Мими о сүмасэба (Whisper of the Heart)). Хийраги Аойн 1989 онд гарсан манганаас үндэслэн бүтээсэн уран бүтээл. Найруулагч Кондогийн хувьд тэрээр "Гэрэлт цохын бунхан", "Кикигын Хүргэлтын үйлчилгээ", "Порко Россо", "Мононокэ Гүнж" зэрэг алдартай уран бүтээлүүд дээр ажиллаж байсан хүн ба зүрхний шивнээ бол 1998 онд нас барахаасаа өмнө найруулсан ганц бүтээл нь байсан юм.

Нэр Зүрхний шивнээ
Зохиолч Мияазаки Хаяао
Найруулагч Кондо Ёшифүми
Үнэлгээ IMDB: 7.9
Студи Ghibli

Үйл явдал[засварлах | кодоор засварлах]

Шизүкү Цүкишима бол ном унших дуртай ахлах сургуулийн нэг дүгээр ангийн охин. Номын цагаан солиотой мэт уншдаг тэрээр нэг өдөр Номын сангаас авсан номнуудын картыг харж байтал нэгэн жигтэй зүйлийг ажиглана. Энэ бол Сэйжи Амасава гэх хөвгүүн түүний өмнөхөн энэ номнуудыг авч уншсан байлаа. Нэгэн өдөр тэрээр төв номын санруу галт тэргээр явах зуур нэг мууртай тааралдаж даган явсаар Широ Ниши гэгч өвгөний ажиллуулдаг эртний эдлэлийн дэлгүүрт очно. Тэр дэлгүүрт Барон гэх нэртэй муурын баримал байх агаад дээр нь Сэйжи Амасаваг тэр өвгөний ач хүү болохыг олж мэднэ. Мөн энэ хооронд өсвөр насны хайр дурлал (ангийн хүү Сугимура) түүнийг тойрч гарсангүйгээр барам түүнийг гутралд оруулна.