Jump to content

Интерном

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Интерном
Logo
Эрх зүйн хэлбэр XXК
Үүсгэн байгуулагдсан 2000[1]
Төв байр Улаанбаатар, Монгол улс
Салбар Номын худалдаа
Цахим хуудас internom.mn


Интерном нь Монголын тэргүүлэгч сүлжээ их дэлгүүрүүдийн нэг юм.

“Интерном” номын их дэлгүүр нь 2000 онд номын жижиг мухлаг нээгдсэнээр үндэс суурь нь тавигдаж байсан бол өдгөө 18 салбартай Монголын хамгийн том номын дэлгүүр болоод байна. Бид 50 гаруй ажилтан, Улаанбаатар хотод 6, хөдөө орон нутагт 12 салбар дэлгүүр, номын онлайн худалдааны www.internom.mn вэб сайт, англи хэлээрх номын хамгийн өргөн сонголттойгоор уншигчдадаа оюуны хөрөнгө оруулалт хийхээс гадна шинээр гарч буй номын нээлт, зохиолч, орчуулагч, уншигчдын сонирхолтой уулзалт өдөрлөгүүд байнга зохиогддог соён гэгээрлийн томоохон төв болсон байна.

Одоогийн байдлаар Интерном дэлгүүр нийт 20 гаруй мянган нэрийн ном, сэтгүүл, СD, DVD, бэлэг дурсгалын зүйлс, бичгийн хэрэгсэл зэргийг өргөн сонголттойгоор худалдаалахын зэрэгцээ, шинээр гарч буй номын нээлт, зохиолч, орчуулагч, уншигчдын сонирхолтой уулзалт өдөрлөгүүд байнга зохиогддог соён гэгээрлийн томоохон төв болсон байна. Өнгөрсөн хугацаанд уншигчдад өөрсдийн үйлчилгээг улам ойртуулах зорилгоор Улаанбаатар хотын бусад дүүрэгт хэд хэдэн салбар дэлгүүрээ шинээр нээж ажиллуулсан. Дэлгүүрийн цахим хуудас нь хүмүүсийг номтой нөхөрлүүлэх, номыг өдөр тутмын хэрэглээ болгох, номын худалдааны үйлчилгээг дотоод болон гадаадад буй уншигчдадаа ойртуулах зорилготой.

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Интерном дэлгүүр 2000 оноос дотоодын төдийгүй хилийн чанад дахь улс орнуудын номын сан, их дээд сургуулиуд, монголч эрдэмтдэд монгол номыг танилцуулах, нийлүүлэх, номоор дамжуулан өөрсдийн өв соёлыг дэлхий нийтэд түгээхийн төлөө тасралтгүй ажиллаж иржээ.


Одоогоор Улаанбаатарт 5, хөдөө орон нутагт 21 салбар тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Интерном номын худалдааны газрын танилцуулга