Ишгүй гичгэнэ

Ишгүй гичгэнэ - (Латин: Potentilla acaulis), (Орос: Лапчатка бесстебельная) Манайд наптуул гэхээс гадна хаврын шар цэцэг ч гэж нэрлэдэг.

Ургамлын тайлбар[засварлах | кодоор засварлах]

Урт найлзуурууд нь үндэслэж 5-7 см хүрэхүйц өндөр ургадаг олон наст намхан өвслөг ургамал. Үндэс орчмоос гарсан хайрслаг олон тооны гуравласан нягт, үрчгэр навчнууд нь ихээхэн унгарилтсан бөгөөд түүнээсээ хамаарч саарал ногоон өнгөтэй харагдана. Шар цэцэгтэй байна. Ишгүй гичгэнэ хээр, ойт хээрийн бүсэд хавар эрт тавдугаар сард цэцэглэнэ. Зарим өнтэй жил намар хоёр дахь удаагаа цэцэглэдэг.

Тархалт[засварлах | кодоор засварлах]

Ишгүй гичгэнэ нилээд хуурай хэлбэрийн жижиг өвст уулын хээрт олонтаа тохиолддог ургамал бөгөөд сайрхаг хатуу энгэр, уулсын хоорондын ам хөндийгөөс гадна ихэнх голдуу шивээт хялганат хээрт ургадаг.[1]

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 196

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Агуулах дахь «Ишгүй гичгэнэ» зургийн цомог