Кока кола

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Загвар:Infobox beverage

Кока Кола нь дэлхийн 200 орны дэлгүүр, рестoран болон үйлчилгээний газруудад зарагддаг хийжүүлсэн ундаа юм. Энэ нь Атланта мужийн Кока Кола компанид үйлдвэрлэгддэг. 19-р зууны сүүлээр Жон Пембертoн үүнийг эмийн зорилготой шинээр гаргаж ирсэн. Аса Григс Кандлэр гэгч бизнес эрхлэгч Кока колаг хилийн чанад руу худалдаанд гарган, түүний нөлөөгөөр 20-р зуун гэхэд дэлхийн ноёрхлоо тогтоосон. Кока кола компани нь бүтээгдэхүүнээ баяжуулж найруулан, дараагаар нь савлагчдын гараас худалдаанд гардаг. Хойд Америк болон Еврoпт хамгийн олон гэрээт савлагчтай юм. Кока кола компани нь Coke брендийн дор өөрсдийн олон төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. Хамгийн алдартай нь “Diet Coke”, ба өөр бусад Coca Cola Zero, лемoнтой болон кофетэй гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. 2011 онд Кока Кола нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндээр шалгарсан.

Агуулга

Түүх [засварлах]

Хамгийн анхны Кока Колагийн найрлага нь Колумбус дахь Eagle эмийн сан болон Химийн үйлдвэрт анх Жон Пембертoноор анх зохиогдсон. Уг нь энэ нь Пембертoны Франц дарс гэж нэрлэгдэж байсан. Түүнд Еврoпын Вин Марианы дарс нь маш их урам зориг өгсөн байж болох талтай. 1886 онд Атланта болон Фултон гүнгийн харъяат газарт хууль ёсны хорио цээр тавигдахад, Пембертoн хариу үйлдэл хийн Кока Колаг гол нь Франц дарсны согтууруулах бодисгүй төрөл болгон худалдаанд гаргасан ба анхны худалдаа нь 1886 оны 5-р сарын 8-нд Атланта дахь Якобийн эмийн санд 5 центийн үнэтэй худалдаалагдаж байсан. Тэр үед Америкт хүмүүс хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд сайн гэсэн ойлголттой байсний улмаас ихээр худалдаалагдсан байжээ. Пембертон Кока Колаг олон төрлийн өвчнийг эдгээх эмийн зорилгоор ашиглахин тулд байдаг бүхнээ зориулсан. Найрлагандаа Морфий оруулснаар энэ нь толгойн өвчин болон бусад төрлийн өвчнийг эдгээн тэрээр зорилгодоо хүрч байсан. 1886 оны 5-р сарын 29-нд Пембертон анхны зар сурталчилгааг Атланта мужийн нийтлэлд тарааж байсан. 1888 онд Кока Колагийн 3 төрлийг 3 том бизнес эрхлэгч эрхлэн худалдаалаж байсан ба 1888 оны 1-р сарын 14-нд дахин пүүс хоорондын харилцааны гэрээ явагдаж, үүнд Пембертон болон Ж.С.Меифиелд, А.О.Мурфи , С.О.Муллах ба С.Х.Блодуорт нар байсан юм. 1884 оны 5-р сарын 1-нд Аса Кандлер Кока Колаг өөрийн бүрэн эрхшээлдээ оруулан, жилд дунджаар 2300$-н ашигтай ажиллаж байсан. 1894 оны 3-р сарын 12-оос эхлэн Кока Кола шилэн саванд савлагдан худалдаалагдаж эхэлсэн түүхтэй. Аса Кандлер 1890 оны сүүлээр шинээр бодож олсон байжээ. 1994 оны 6-р сарын 12-нд нэг тэрбум Кока Колагийн галлон үйлдвэрлэсэн байдаг. 1985 оны 6-р сарын 10-нд Кока Колагийн шинэ төрөл болох Кока Кола Классик анх худалдаанд гарсан. 2007 онд Канадад Кока Кола Классикийн нэрийг өөрчлөн Кока кола болгосон. 2011 онд Кока Кола бүтээгдэхүүний Классик нэр нь бүхэлдээ устсан.

Old German Coca-Cola bottle opener

Үйлдвэрлэл [засварлах]

Найрлага [засварлах]

  • Хийжүүлсэн ус
  • Элсэн чихэр
  • Поспорийн хүчил
  • Будалч бодис
  • Байгалийн амтлагч

355мл-ийн нэг лааз саванд 39гр нүүрс ус, 50гр сод, 140гр калори найрлагатай байдаг. Байгалийн амтлагчийн жор : Кока колагийн амтлагчдийн жор нь үйлдвэрлэгчдийн нууц хэвээр байгаа. Анхны жорын хувилбар нь Suntrust банкинд 86 жилийн турш хадгалагдсан бөгөөд 2011 оны 12-р сарын 8-нд Атлантагийн дэлхийн Кока кола музейд олны хуртээл болсон.

Мөн үзэх [засварлах]

References [засварлах]

Гадны холбоосууд [засварлах]

Commons
Commons: Кока-Кола - зураг, дуу, бусад юмс