Кронос
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Кронос (Грек хэл: Κρόνος) нь Эртний Грекийн домгийн эх газар, газар тариалангийн бурхан юм.
Агуулга |
[Засварлах] Нэр
Цаг хугацааны бурхан Хронос (Грек хэл: Χρόνος)-той ойролцоо нэртэй тул андуурагдах нь их байдаг.
[Засварлах] Эртний Грекийн домог
Хесиодын "Теогониа" (Бурхдын засаглалын түүх)-д бичсэнээр Уран, Гея нарын хүү бөгөөд Титаны бага дүү болно. Мөн Реагийн нөхөр бөгөөд Аид, Посейдон, Зевс, Хера, Хестиа, Деметерийн эцэг юм. Түүнчлэн Филирагаас төрсөн хүү Хироны эцэг юм.
Эцэг Ураныхаа бэлгэ эрхтэн тасалж, хөөж явуулдаг боловч өөрөө ч эцэгтэйгээ адил үлэмж биетнүүдийг Геягийн саванд чихсэн байсан нь Геягийн уурыг хүргэж, хүү Зевсдээ алуулсан аж. Тэрээр мөн эцэгтэйгээ адил өөрийн хүүдээ алуулна гэсэн зөгнөл хүлээн авсан тул хүүхдээ төрөнгүүт иддэг байв. Гэтэл отгон хүү Зевсийг төрөхөд нь эх Гея нь хүүгээ нууж, чулуу идүүлснээр тэр аврагдсан бөгөөд том болоод ах нараа аавынхаа гэдэснээс гарган авч, тэдний тусламжтайгаар аавыгаа дийлсэн гэдэг.
[Засварлах] Эртний Ромын домог
Газар тариалангийн бурхан гэдэг утгаараа Эртний Ромын домгийн Сатурнтай дүйцнэ.
[Засварлах] Гадаад холбоос
| Commons: Kronos - зураг, медиа материалууд |