Лодойдамбын Галбадрах
Лодойдамбын Галбадрах (1959 оны 3 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотноо төрсөн) нь Монголын дипломат, Элчин сайд бөгөөд Төрийн соёрхолт, алдарт зохиолч Ч.Лодойдамба, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын хүү юм.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1967-1977 онд Ерөнхий боловсролын 1-р дунд сургууль.
1977-1978 онд ЗХУ-ын Эрхүү хотын Их сургууль /орос хэлний бэлтгэл/.
1978-1983 онд ЗХУ-ын Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургууль.
1994 онд АНУ, Хавай муж дахь Олон улсын аюулгүй байдлын сургалтад хамрагдсан.
Ажил
[засварлах | кодоор засварлах]1983-1986 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн хэлтсийн атташе.
1986-1990 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын 3-р нарийн бичгшийн дарга,
1990-1993 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын захирал,
1993-1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гадаад бодлогын зөвлөх,
1997-2001 онд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд,
2002-2005 онд Монголын Ардчилсан намын даргын зөвлөх, 2004 онд УИХ-д Говь-Алтай аймагт нэр дэвшиж байсан.
2006-2008 онд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, гадаад хамтын ажиллагааны газрын захирал,
2008-2012 онд Монгол Улсын Зам, тээвэр, хот байгуулалтын сайдын зөвлөх,
2013-2015 онд Монгол Улсын ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
2015-2021 онд Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайд.
2021 оноос тэтгэвэртээ сууж 2023 оноос ГХЯ-ны Ахмадын хорооны дарга.
2018 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цол хүртсэн.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Гэр бүл, гурван охинтой.
Англи, орос хэлтэй.