Лувсанжамбаагийн Мөнхтөр

Лувсанжамбаагийн Мөнхтөр (1975 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн) - Монголын зохиолч, шог зураач.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын иргэн, барималч, зураач, яруу найрагч Л.Мөнхтөр Завхан Аймгийн Алдархаан суманд, 11 хүүхэдтэй айлд төрж өсжээ. МЗЭ, Ногоон Морь нийгэмлэг, Олон Улсын Шог Зураачдын Нийгэмлэгийн гишүүн уран бүтээлч тэр бээр багаасаа зураг зурж, ном их уншдаг хүүхэд байсан бөгөөд зуны амралтаараа хөдөө хонь хариулж өссөн байна. 1982 онд сумынхаа дунд сургуульд элсэн орж, дараа нь Эрдэнэтийн Жаргалант хотхон, Хөвсгөлийн Мөрөн хотод тус тус сурч, дунд сургуулиа дүүргэжээ. 1992 онд дүрслэх урлагийн "Ногоон морь" сургуульд Ё.Далх-Очир багшийн уран зургийн ангид элсэж, 2-р курсээсээ Г.Эрдэнэбилэг багшийн баримлын урланд шилжин сурч, зураач, барималч хос мэргэжлээр 1995 онд төгссөн байна. Дараа нь СУИС-ын харьяа Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн баримлын ангид Угтаабаяр багшийн урланд суралцан мэргэжил дээшлүүлсэн ажээ. 1995-2005 онд чөлөөт уран бүтээлч, малчин, ногоочин, уурхайчин зэрэг ажил хийж байжээ.

2005 онд АНУ-ын Флорида мужид хэлний курст сураад, аажимдаа Лос-Анжелест суурьшсан. Лос-Анжелес дахь California International University-д англи хэл үзэж, дараа нь Los Angeles Pacific College-д компьютер графикч мэргэжлээр сурч төгссөн. Төгсмөгцөө Universial Studios Hollywood-д нэг жил зураачаар ажилласан. Тэнд олон ч найз нөхөдтэй болж, чадалтай зураачдаас суралцан, нэг ёсондоо шог зургийн академид үнэгүй сурсан байна. Энэ үеэр шог зургийг сайн зурж сурсан гэдэг.

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо 2023 оны 11-р сарын 12-ноос 17-ны өдрийн хооронд болсон, Олон Улсын  Шог Зураачдын Нийгэмлэгийн (International Society of Caricature Artists) З2 дахь чуулганы хурдан зурах тэмцээнд, дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцсон 250 гаруй зураачтай Л.Мөнхтөр өрсөлдөн, 30 минутад мэргэжлийн шаардлага хангасан 12 зураг зурахаас нийт 44 зураг зуран -р байрт шалгарчээ.