Лувсаншаравын Цэнд

Лувсаншаравын Цэнд (1940 оны 7 сарын 5-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн) нь Монголын тэшүүрчин, 3 удаа олимпод оролцож явсан гавьяат тамирчин (1970 оны 7 сарын 15-ны 9/29 тоот зарлиг) хүн.

1964 оны Инсбрукийн олимп, 1968 оны Греноблийн олимп болон 1972 оны Саппорогийн олимпод эх орноо төлөөлөн оролцохдоо 1972 онд 10,000 метрийн зайд 24-р байр эзэлж, хамгийн өндөр амжилтаа үзүүлж байв. Зодог тайлаад дасгалжуулагчаар ажиллаж, олон олон тэшүүрчдийг бэлтгэн гаргасан бөгөөд 1992 оны Альбервиллийн олимпод шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар оролцсон.

Хувийн дээд үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

  • 42.1 (500-м, 1971)
  • 2:14.9 (1500-м, 1971)
  • 7:59.8 (5000-м, 1969)
  • 16:10.2 (10000-м, 1970)