Лхамсүрэнгийн Мягмарсүрэн

Лхамсүрэнгийн Мягмарсүрэн

Лхамсүрэнгийн Мягмарсүрэн (1938 оны 2-р сарын 17-нд Ховд аймгийн Буянт суманд төрсөн-) - Монгол улсын Гавъяат тамирчин, Монгол Улсын 1965, 1980, 1981, 1982 оны шатарын аварга тамирчин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1970 онд МУИС-ийг геологийн инженер мэргэжлээр төгссөн. УАШТ-д 1965, 1980, 1981, 1982 онуудад түрүүлсэн,

Оюутны шатрын дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд 1957-1964 /7 удаа!/ оролцсон.

1966 онд Ази тивийн бүсийн аврага болж Олон улсын мастер цол хүртсэн.

Дэлхийн шатрын их наадамд 1960-1982 онуудад /тасралтгүй 10 удаа!/ амжилттай оролцсон.

1960 оны дэлхийн шатрын олимпиадад 20 өрөг наадаж 16,5 оноо авч 82,5 хувийн амжилт үзүүлж ширээндээ 1-р байранд шалгарсан.

Дэлхийн аврагын төлөө өрсөлдөх бүс хоорондын хийгээд ЗХУ, Польш, Чех зэрэг улсуудад зохиогдсон олон улсын тэмцээнүүд, Улаанбаатар, Эрхүү, Улаан-үд, Варшав хотуудын уулзалт тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож ирсэн.

Улсынхаа шатрын шигшээ багийн бүрэлдэхүүнд олон удаа багтан уралдаан тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцохдоо дэлхийн аврагууд – М. Таль, В. Смыслов, Р. Фишер, дэлхийн аврагын төлөө өрсөлдөж явсан Б. Ларсен, П. Керес, В. Корчной, В. Горт, Э. Мекинг, Л. Портиш, Л, Штейн, Е. Геллер нарын алдар цуутнуудтай шатрын хөлгийн ард хүчээ үзэж явсан ахмад тамирчин.

Тэрээр 2020 онд Олон улсын шатрын холбооны тэтгэлэг хүртсэн байна.

Лхамсүрэнгийн Мягмарсүрэн 1997 онд цол хүртжээ.