Магсарын Цэрэнжамц

Магсарын Цэрэнжамц (1939 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрж, 2018 онд нас барсан) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1960 оноос гэрэл зураг авч эхэлсэн. 1967-1977 онд “Үнэн” сонинд гэрэл зурагчин, 1977-1990 онд МАХН-ын Төв хороонд итгэмжилсэн гэрэл зурагчин, 1990-1995 онд “Ардын эрх” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, албаны дарга,

1995-2006 онд “ЦЭТОН ФОТО” агентлагийг үүсгэн байгуулагчаар ажиллаж байв.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

1974 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1981 онд “Алтан гадас” одон, 1990 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2000 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

Гэрэл зургийн бүтээлээрээ 1981 онд Дэлхийн сэтгүүлчдийн байгууллагын “Гранпри” шагнал, 1982 онд Хүүхдийн төлөө үндэсний уралдаанд тэргүүн байр, 1984 онд Дэлхийн шилдэг 100 фото мастераар шалгарч байв.