Jump to content

Марк Твен

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Марк Твен
Марк Твен (1909)

Марк Твен (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).; 1835.11.30-1910.4.21) Америкийн алдартай зохиолч бөгөөд Миссури мужид төржээ. Амьдралынхаа ихэнх хугацаанд сонины газар ажиллаж байсан бөгөөд зохиолч болохоосоо өмнө завь жолооддог байсан. Түүний жинхэнэ нэр нь Самуэл Лэнгхорн Клеменс ([Samuel Langhorne Clemens] Error: {{Lang}}: text has italic markup (help)). Уран зөгнөл болон хошин шогийн мэдрэмжтэйгээрээ алдартай байсан.

Тэрээр 1835 оны 11 сарын 30-нд Миссури мужийн Флоридад шүүгч Жон Клеменсийн 6 хүүхдийн 5 дахь болон мэндэлжээ. 4 настай байхад гэр нь нүүж 50 км-ийн зайтай Миссисипи мөрний дэргэдэх жижиг хотод очсон байна. Тэр үед усан тээвэр ид цэцэглэн хөгжиж байсан энэ газар Шинэ Орлеан болон Сент Луис хотоос ирж очих хүмүүсийн хөл өдөр шөнөгүй тасрахгүй байдаг байжээ. Сүүлд энэхүү хот, хүмүүсийн дүр зураг Марк Твений хамгийн алдартай зохиолын нэг "Том Сойерын адал явдал"д гарах баатрууд болон газрын загвар болсон билээ.