Мика Хаккинен
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Төрсөн огноо | 1968 оны 9 сарын 28 |
|---|---|
| Формула Нэг ДАШТ-ийн замнал | |
| Иргэншил | |
| Уралдсан жилүүд | 1991–2001 |
| Багууд | Лотус, Макларен |
| Гараа | 165 (161) |
| Дэлхийн аварга | 2 (1998, 1999) |
| Ялалтын тоо | 20 |
| Шагналын тавцанд гарсан тоо | 51 |
| Нийт авсан оноо | 420 |
| Пөүл позишн | 26 |
| Хамгийн хурдан тойрог | 25 |
| Анхны гараа | 1991 оны Америкийн гран при |
| Анхны ялалт | 1997 оны Европын гран при |
| Сүүлчийн ялалт | 2001 оны Америкийн гран при |
| Сүүлчийн гараа | 2001 оны Японы гран при |
Мика Паули Хаккинен (Финланд хэл: Mika Pauli Häkkinen, 1968 оны 9 сарын 28-нд төрсөн) нь Формула Нэг уралдааны 2 удаагийн аварга, Финландын авто уралдаанч юм.
5 настайгаасаа жолооны ард суусан тэрээр 1991 онд Лотус багийн бүрэлдэхүүнд багтсанаар Формула Нэг уралдаанд хөл тавьсан бөгөөд 2 улирал уралдсаны дараа Макларен багт шилжиж, тэнд байхдаа 1998, 1999 онуудад дэлхийн аварга цол хүртсэн билээ. 2001 онд Формула Нэгийг орхисон Хаккинен 2005 - 2007 онд Германы автомашины мастеруудын уралдаанд 3 улирал оролцож хурд сорьсон бөгөөд 2007 оны 11 сарын 4-нд зодог тайлж буйгаа зарласан[1].