Монголын чөлөөт либерал залуучуудын холбоо

Монголын Чөлөөт Либерал Залуучуудын холбоо нь 2010 оны 5-р сарын 20-нд байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Файл:Либерал залуучуудын холбоо.jpg
либерал залуучуудын холбоо

Тус холбоо нь ардчилсан, либерал үзэл санаатай, түүнийг дэмждэг залуучуудын нийгэм дэх оролцоог дэмжих, итгэл үнэмшлийг хөхүүлэн дэмжиж нэгтгэх, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлж, тэдний эрх, аюулгүй байдлын төлөө төр ба төрийн бус байгууллагатай хамтран болон дангаар олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэх, арга хэмжээ зохин явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.

Холбоо нь 30.000 гаруй дэмжигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Facebook хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

http://www.facebook.com/MongolLiberal