Монгол орны ашигт малтмалын нөөц

Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Үүнд алтны 1619, мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая,хайлуур жоншны 122 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдаад буй. Мөн нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй. Эдүгээ 9.8 тэрбум тонн нөөц баталгаажсан. Нөөц ихтэй томоохон ордыг нэрлэвэл зэсийн Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт зэрэг юм.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]