Найтвиш

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Nightwish.jpg

Nightwish нь 1996 онд Финландийн Китээ хотод байгуулагдсан хамтлаг юм. Nightwish нь Symphonic Power metal-р дуулдаг. Гоцлол дуучин болох Таря Турунен 2005 хамтлагаа орхисон юм. Хамтлагийн одоогийн бүрэлдэхүүнд Флоор Янсэн (дуучин), Туомас Холопайнен (клавишник), Марко Хиетала (басс), Эрно "Эмппу" Вуоринен(гитарчин), Юкка "Юлиус" Невалайнен (бөмбөрчин).

Gathering ба Lacuna Coil (Эмэгтэй гоцлолуудтай “Symponic” метал хамтлагуудад нөлөөлсөн хүмүүс) нарын анх кэебордист гэгч Туомас Холопаинен Найтвиш хамтлагийг 1997 онд Финляндын Кэтийд байгуулав. Эхэндээ тэрээр акустик хөгжмийг цогцлуулах гэж оролдож байхдаа дадлагатай дуурын гоцлол дуучин Тариа Турунен-г элсүүлсэн ба удалгүй метал хамтлагийн бүрэн цогц хөгжмийн зэмсгүүдийг гитарчин Емппу Вуоринен, басс гитарчин Сами Ванска, мөн бөмбөрчин Иукка Невалаинен зэрэг хүмүүсийн хамт хамтлагтаа нэмж авав. Хамтлагийн гишүүд Финляндын бэлэг тэмдэг болсон Спаинфарм-тай гэрээ байгуулсан ба энэ компани 1997 оны сүүлээр тэдний “Angel Fall First“ нэртэй дэбют альбомыг гаргаж өгөв. Энэ альбом нь дараа жил нь гэхэд Европын бусад орноор тархсан байв. Үүний яг дараагийн цомог болох Oceanborn нь 1998 оны сүүлээр олонд алдаршсан ба энэ цомог нь Nightwish хамтлагийг төрөлх нутагт нь жинхэнэ хүссэн амжилтанд нь хүргэж чадсан. Энэ цомог нь Финляндын TOP 5 нэг болж харин дуунууд нь TOP 10.дуунуудад багтсан байна. Хамтлаг Европыг бүхэлд нь тойрч амжилтаа бататгасаар л байв. 2000 онд тэдний 3-дахь альбом нь Wishmaster нэртэйгээр гарав. Энэ альбом нь зөвхөн Финляндад алдаршаад зогссонгүй мөн хамтлагаа Америкад алдаршуулсан анхных нь альбом болов.

Цомгууд[засварлах]

  • Angels Fall First (1997)
  • Oceanborn (1998)
  • Wishmaster (2000)
  • Over The Hills And Far Away (2001)
  • Century Child (2002)
  • Once (2004)
  • Dark passion play (2007)
  • Made In Hong Kong (And Various Other Places) (2009)
  • Imaginaerum (2011)