Нейрон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Complete neuron cell diagram en.svg

Нейрон бол мэдрэлийн тогтолцооны бүтцийн болон үйл ажиллагааны үндсэн нэгж юм. Нейрон нь гадаад болон дотоод орчноос сэрэл, мэдээлэл, сигналыг хүлээн авч, боловсруулсны үндсэн дээр хариу илгээдэг өвөрмөц зохион байгуулалттай тусгай эс юм. Хүний тархинд ойролцоогоор 80-100 миллиард нейрон байдаг.

Нейроны бүтэц[засварлах]

Нейрон ньаксон (неорит),их бие (перикарион), дентрит гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Их бие дотор бөөм, Гольджийн аппарат зэрэг эрхтэнцэрүүд агуулагдана. Дендрит нь мэдээллийг хүлээн авч перикарионд хүргэх үүрэгтэй. Аксон нь перикарионд боловсруулагдсан мэдээллийг гүйцэтгэгч эрхтэнд хүргэх үүрэгтэй. Аксон нь миелинэн бүрхэвчээр хучигдах ба төв мэдрэлийн тогтолцооны хэсэгт энэхүү бүрхэвч нь олигодентритодоос тогтдог бол захын мэдрэлийн хэсэгт Шванны эсээр хүрээлэгдсэн байдаг.

Нейроны ангилал[засварлах]

Нейрон нь хэлбэр хэмжээний хувьд олон янз юм.

  • Үйл ажиллагаагаар
    • Мэдрэхүйн
    • Интернейрон
    • Моторны
  • Морфологийн бүтцээр:
    • Перикарион буюу нейроны их биеийн хэлбэрээр нь: Пирамидан, ээрүүлэн, од хэлбэрийн
    • Салааны тоо болон хэв шинжээр нь
      • Гетеротуйлт
        • Аполарны -
        • Униполарны
        • Фсеүдоуниполарны - Нэг үзүүр байх ба энэхүү үзүүр перикарионы орчим салааснаар нэг салаа нь дендрит болж, нөгөө салаа нь аксон болно.
        • Биполарны - Нэг дендрит, нэг аксонтой. Нейробластаас үүснэ.
        • Мултиполарны - 2 болон түүнээс дээш салаатай эс. Бүх нейроны дийлэнх хувийг эзэлнэ.
        • Анаксонны