Нүүрсустөрөгч

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Нүүрсустөрөгч гэдэг нь устөрөгч ба нүүрстөрөгчөөс тогтсон химийн нэгдлүүд юм. Шатах ашигт малтмалыг бүрдүүлэгч үндсэн химийн нэгдлүүд нь нүүрсустөрөгчид болно.[1][2]


Нүүрсустөрөгчдийн төрөл[засварлах]

  1. Ханасан нүүрсустөрөгч (алкан) нь задгай (гинжин) хэлхээтэй, дан холбоогоор холбогдсон, ханасан нүүрсустөрөгчид юм. Алканууд нь түгээмэл тархалттай, энгийн нүүрсустөрөгчид бөгөөд газрын тосны үндсэн нэгдэл болно. Изомер үүсгэнэ. Химийн ерөнхий томъёо нь C_nH_{2n+2}.
  2. Ханаагүй нүүрсустөрөгч гэдэгт нэг буюу түүнээс дээш тооны давхар, эсвэл гурвалсан холбоо бүхий задгай хэлхээтэй нүүрсустөрөгчдийг хамааруулна. Нэг ширхэг давхар хэлхээтэй нүүрсустөрөгчдийг алкен гэнэ. Алкений ерөнхий томъёо нь CnH2n. Гурвалсан холбоо агуулсан нүүрсустөрөгчдийг алкин гэж нэрлэнэ.
  3. Циклоалкан (нафтен) гэдэг нь нэг эсвэл түүнээс дээш тооны нүүрстөрөгчийн цагираг агуулсан, дан холбоо бүхий нүүрсустөрөгчид юм. Нэг цагирагт, ханасан нүүрсустөрөгчийн химийн томъёо нь C_nH_{2n}.
  4. Ароматик нүүрсустөрөгч буюу арен нь нэг буюу түүнээс дээш тооны бензолын цагираг (3 ширхэг давхар холбоо бүхий) агуулсан ханаагүй нүүрсустөрөгчид.

Ишлэл[засварлах]

  1. Clayden, J., Greeves, N., et al. (2000), p21
  2. McMurry, J. (2000), p75-81

Бусад холбоотой сэдвүүд[засварлах]


Гадаад холбоос[засварлах]